Ажил дээр таатай орчин бүрдүүлэхэд удирдлагуудын оролцоо чухал

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Ажил дээр таатай орчин бүрдүүлэхэд удирдлагуудын оролцоо чухал

Ажил дээр таатай орчин бүрдүүлэхэд удирдлагуудын оролцоо чухал

Цэцэрлэг, сургууль боловсролын салбарт хэрхэн сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх талаар ярьдаг ч ажлын байранд хэрхэн сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх талаар тэр бүр яригддаггүй. Ажлын байранд сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохимжтой талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны мэргэжилтнүүд, ажил олгогч талууд нэгдэн ярилцжээ.

Уулзалтаар удирдах төвшний хүмүүс нь ажлын байранд таатай орчин бүрдүүлэх талаар зөв ойлголттой, оролцоотой байсан тохиолдолд энэ бүхнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Мөн ажлын байранд сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх зөвлөмж гаргах дээр санал нэгдсэн байна. Энэ хүрээнд ажлын байранд сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэхэд тавигдах шаардлага, хэрэгжүүлэх арга зам, үнэлгээний актуудыг талууд удахгүй боловсруулах аж.

Хамгийн гол нь ажлын байранд таатай орчин бүрдүүлэхийн тулд сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ. Байгууллагууд мэргэшсэн сэтгэлзүйчтэй байснаар хамт олны харилцаа эерэг, таатай болох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж