85 настай Маргарет Адамс Сюзи хэмээх нэртэй лабрадор үүлдрийн нохойныхоо талаар "Бид зурагтаа үзээд сууж байхад гэнэтхэн хэн нэгэн гадаа салют буудуулж эхэлсэн. Сюзи маш их айхдаа харанхуй буланд шигдэж, ханаруу авирах гэж ч оролдсон. Маргааш нь түүний нүд нэг л өөр байгааг би анзаарсан юм. Тийнхүү малын эмчид очиж үзүүлэхэд нохойны минь нүдний хүүхэн хараа дэлбэрчихсэн байсан. Эмч нар нүднээс нь болорыг нь авч оёдол тавьсан. Одоо тэр юу ч харахгүй. Гэртээ үргэлж л хана мөргөхийг нь харах надад аймшигтай байна" хэмээн хэвлэлд ярьжээ.
Маргарет дөрвөн жилийн өмнө бэлбэсэрч хоцорсон бөгөөд охин нь түүнд хань болгож Сюзиг бэлэглэж байжээ. Маргарет "Нөхөр минь өнгөрөөд удаагүй байхад охин минь надад Сюзиг бэлэглэсэн юм. Тэр надад үнэхээр хань болж, сэтгэл санааг минь хэвийн болоход их тус болсон. Тэр одоо ч надад хань болсоор байгаа. Гэхдээ нэг зүйл өөрчлөгдсөн. Өмнө нь тэр намайг халамжилдаг байсан бол одоо би түүнийг халамжлах ээлж иржээ. Ер нь салют их утгагүй зүйл юм. Амьтан төдийгүй ахмад дайчид үүнээс ямар их сэтгэлзүйн дарамт мэдэрдгийг та нар бодож үзсэн үү" хэмээн "Сануулгагүй галын наадмын эсрэг" аянд нэгдэхдээ хэлжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: 9gag.com
Холбоотой мэдээ