"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа" | News.MN

"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"

"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"

"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"

Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй болох нөхцөл байдал үүсээд буй. Тодруубал, ҮХЦ АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хугацаанд холбогдох хуулийг засах үүрэг хүлээж  Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2019.11.07/ хуралдсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас  хэвлэлийнхэн зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого уул уурхайн яамны мэргэжлийн чиг үүргийн асуудал учраас яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцож шийднэ.  2019 оны байдлаар АМНАТ-аас  1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажил явдгаараа л явна.

Орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс  УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.

Асуудлыг улс төржүүлээд юм уу, бие биеийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавивал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Энэ бодлого дээр Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн  уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэж бодлого барьж ажиллаж байна. Үүний тулд үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого” гэсэн тайлбарыг өгөв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 103.111.68.3

ЭНЭ БӨХ ТӨР ТАТВАР ДЭЭР ТОГТДОГ ГЭДГИЙГ МЭДДЭГ БОЛОВ УУ? ЭНЭ САЙД МАНАН-г ТӨЛӨӨЛДӨГ БӨГӨӨД ЭНЭ ЗАСГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ. ДАРААГИЙН МАН-ын ДАРГАД МАНАН-тай НИЙЛЭЭД ЗҮТГЭЖ БАЙГАА ТАГНУУЛ.

Avatar

ylciin xamgaaltad,naizaa 2019-11-07 132.194.13.95

fx,TVA@

Avatar

npn 2019-11-07 132.194.13.95

chizin baij chadaxgyiee,nyytslal,AMJILT-oopiun?

Avatar

assa 2019-11-07 202.126.88.159

zika yyniig tomsogdood udaj bna doo

Avatar

uurhaichin 2019-11-07 66.181.188.243

chi boh yun said mahan tolgoi . uurhai chin asar tom shinjleh uhaan

Avatar

ЗОЧИН 2019-11-07 202.179.26.188

ЗӨВ. ХҮРЭЛБААТАР ГЭЖ МАНГАРЫН БУРУУ ШҮҮ ДЭЭ. ОРКУУД ОЙЛГОХГҮЙЛ ДЭЭ

Avatar

Зочин 2019-11-07 66.181.181.30

ЭНЭ МАХАН ТОЛГОЙГ ЖЕНКО ХУЛГАЙЧ УНЭН ГОЛОГ БОЛГОХ ЮМАА

Avatar

иргэн 2019-11-07 139.5.219.105

Бямбасүрэн гуайн хэлдэгээр энэ нөхөр чадахгүй

Avatar

Нямаа 2019-11-07 64.119.16.73

Маш сайн зөв ажиллаж бга сэтгэл зүтгэлтэй хүн

Avatar

Зочин 2019-11-07 202.126.88.165

hukee naad dumkuuuuu saiduudaa tswgtsleecheee sangiin sa8d n yum yariad bhdd ene uul uurhain malll hudlaaa shagad bhiin ipo hiine grd heden jil ene hudlaa shaaaj bn barildaacheee sumoyaa uliigen higed uls turd yavnAa

Avatar

Зочин 2019-11-07 45.41.132.42

Ene mal yugaa medekhev. Gereeree bokh barildaj zodoon lhiikhees oiriig medekhgui buduuleg khunuus. Uls irond bitgii gai boloid bai

Avatar

Зочин 2019-11-07 66.181.191.140

Кабинетынхаа сайдыг биш Өвөрийн нутгийн Зиг дэмжсэн байх шив дээ. Энэ худлаа гар оцгор огцор

Avatar

үнэн 2019-11-07 150.129.143.222

Энүүний хэлсэн үг,үйлдэл болгоны цаана хулгайн санаа байгаа.Саяны цэцийн шийдвэр наад этгээдүүдийн чинь захиалга.Одоо хуулиа өөрчилж байна гээд баахан өөрсдийнх нь хамсаатнуудын үйлдвэр АМНАТ-аас сугарч үлдэнэ.Ялангуяа алтныхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж