Үндэсний "галзуучууд"

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Үндэсний "галзуучууд"

Монголын нийгэм дэх элийрэл, галзуурал хэрээс хэтэрчээ. "Улсаа аваръя", "Нэхүүл", “Монголын үндэсний фронт" зэргээр өөрсдөдөө том, том нэр, хаяг зүүсэн, үндэсний "галзуучууд" манай нийгмийн хамгийн том эмгэнэл болоод байна.  Бараг хорт хавдар гэж хэлэхэд ч буруудахгүй. Бэлгийн цөөнхийг  дарамталсан, эд мөнгө нэхсэн, уул уурхайн компаниудын ажилчдыг шантаажилсан, зодоон цохион үүсгэсэн гээд бусдыг айлган сүрдүүлж, гутаан доромжилж, заналхийлж, эрхэнд нь зүй бусаар халдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд ичих зовохгүй тавьж байгаа тэднийг хянаж шалгаж, хариуцлага тооцдог байгууллага  байна уу. Хамгийн их шударга ёс ярьдаг хуулийн сайд нь ийм хэрэг дээр  хамгийн чимээгүй байгаа нь  хардлага төрүүлмээр.

Өөрсдөөс нь өөр үзэл бодолтой,  өөр үзэл бодлоо илэрхийлснийхээ  төлөө  Э.Бат-Үүл, Ц.Уянга нар цагдаад дуудагдсан. Гэтэл үндэсний аюулгүй байдлын эсрэг үг үйлдэл гаргаж, Үндсэн хууль зөрчсөн суртал ухуулга удаа дараа  хийх болсон тэмцэгчидтэй тэмцэх хуулийн байгууллага Монголд алга болжээ. Тэд  хэний хүмүүс болоод ийн эрх дархтай "галзуурч" буй нь гайхалтай.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Үндэсний фронтын жагсаал. Жагсаалыг өнөөдөр /2019.11.07/ зохион байгуулахыг хориглосон ч тэдэнд Монголын хууль хамаагүй бололтой.  Монголын хуулийг зөрчсөн тэдэнд  цагдаагийнхан "сануулга" өгөх төдийгөөр өнгөрч. Урьд өмнө нь  хууль зөрчин хэн нэгэн жагсаал, цуглаан хийвэл цагдаагийнхан сүрийг үзүүлж, баривчлахыг нь баривчилж, тараахыг нь тараадаг байсан. Энэ удаад хууль зөрчсөн жагсагчдыг ердөө сануулаад өнгөрсөн нь "Монголын үндэсний фронт"-ын ард хэн нэгэн эрх мэдэлтэн байна уу гэх хардлага нийгэмд төрүүлээд буй. Тэгээд ч Б.Баярмагнай генералын яриаг сонсоход "Их шунасан хүнд төрийн жолоо бүү өг" гэх үгийг санагдуулж байна. Тэр их шунасан хүн нь харин генерал уу, генералыг удирдагч уу!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
9
ХахаХаха
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж