Сэтгэлийн шархаа эдгээхийн тулд мэдэрч байгаагаа мэдрэх л хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн шархаа эдгээхийн тулд мэдэрч байгаагаа мэдрэх л хэрэгтэй

Сэтгэлийн шархаа эдгээхийн тулд мэдэрч байгаагаа мэдрэх л хэрэгтэй

Хүн амьдралынхаа аль ч үед, хэдэн настайдаа ч шинийг сурч, мэдэрч, ухаарч, аз жаргалынхаа төлөө өөр сонголт хийж болно. Гэхдээ энэ бүхэн сонсогддог шигээ амархан байдаггүй. Бага болон өсвөр насанд сэтгэл зүй өөрчлөгдөж, сэтгэлийн шарх амсч, тэр нь өөрийг нь энэ дэлхийн цаг хугацаанаас арчаад хаячих шиг мэдрэмж төрүүлдэг. Олон жил өнгөрсөн ч хүндхэн шархууд өнгөрсөнтэй уяад урагш алхахад хэцүү санагдсаар  байдаг.

Ихэнх сэтгэлийн шарх бага насны гомдол, гутралаас үүдэлтэй аж. Гэвч нэг ижил хүчин зүйл өөр өөр хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг. Нэг хүн гутралаа насан туршдаа тээсээр явахад нөгөө нь хэдхэн өдөрт эрүүлжиж чаддаг.

Генетик, бодол санаа, итгэл үнэмшил бол сэтгэлийн шархыг дэврээдэг гол зүйлс. Харин нийгэмд идэвхтэй байж, бусадтай харилцсанаар энэ бүхнийг намжааж болно.

Сэтгэлийн шарх сэтгэл хөдлөл үүсгэнэ. Тухайн үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй бол цаашдаа энэ нь сэтгэл санаа болон бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дотор чинь оршсоор байдаг. Уур бухимдал, гуниг гутрал, гомдол гэмшил, айдас түгшүүр зэрэг тэдгээр мэдрэмжүүдийг аль болох боломжоороо тухай бүрд нь илэрхийлж, мэдрэгдэж байгаа бүхнээ байгаагаар нь мэдэрч сурвал сэтгэлийн шарх түргэн аних боломжтой.

Сэтгэл хөдлөлөө барьснаар мэдрэмж нь алга болчихдоггүй. Харин ч дотроо үлдээд хор болдог. Цаашдын амьдралд хэцүү зүйл тохиолдоход энэ мэдрэмж үе үе өөрийн гцом гарсаар, илэрсээр байх болно. Мэдэрч байгаа мэдрэмжээ байгаагаар нь мэдрэх нь хамгийн эрүүл зүйл.

Өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээж, одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдар гэж хүмүүс зөвлөх нь их байдаг шүү дээ. Яг ямар асуудал таныг өнгөрснөөс чинь уячхаад хөдөлгөхгүй байгааг олж мэдэхийн тулд заавал бүх амьдралаа эргэн санах албагүй. Ямар үеүүдэд өөрийн удирдлагагүй болж өөрийн хийдэггүй үйлдлүүдийг хийн, төсөөлж байгаагүйгээр сэтгэл хөдөлж байна гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Айсан үедээ юу? Уурласан, гомдсон үедээ юу? Түүнийг л олчихвол та өөрийнхөө тухай ихийг анзаарч чадна. Түүний дараа энэ бүхнийхээ талаар итгэж болох хүнтэй нээлттэй ярилцах нь өнгөрсөн бүхнийг ардаа орхиод ирээдүй рүү харахад тус болно. Ингэхдээ өөрийгөө уучилж, шүүмжлэлт сэтгэлгээнээсээ зайлсхийж тархиныхаа уур бухимдал хариуцдаг хэсгийг унтраах хэрэгтэй.

*Сониуч зан

*Нээлттэй байдал

*Хүлээн зөвшөөрөх

*Хайр

Эдгээрийг эрхэмлэснээр та сэтгэлзүйн аюулгүй орчин бүрдүүлж чадна. Энэ аюулгүй орчинд дотор чинь нуугдаад байгаа мэдрэмжүүд ил гарч ирнэ. Өөрийнхөө дотоод ертөнц рүү ийнхүү нэвтэрч, өөрийн мэдрэмжүүдтэй танилцаж, тэднээс айхаа больж, тэднийг нуухаа больсноор та тэднээс их зүйл сурах боломжтой. Өөрийн мэдрэмжүүдийг таньсан хүн амьдралыг өнгөтөөр хардаг.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: psychologytoday.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж