Олимпийн тамирчин: Наруто шиг гүйх нь зүгээр гүйхээс удаан бас аюултай

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Олимпийн тамирчин: Наруто шиг гүйх нь зүгээр гүйхээс удаан бас аюултай

Олимпийн тамирчин: Наруто шиг гүйх нь зүгээр гүйхээс удаан бас аюултай

Наруто анимэ дээр гардаг олон олон "мундаг" хөдөлгөөнүүдийн дундаас Наруто болон бусад нинжа нарын гүйлт олны дунд хамгийн их түгсэн билээ. Шүтэн бишрэгчдийнх нь нэрлэдгээр "Наруто гүйлт" хоёр гараа арагш сунгаад цээжээрээ тонгойж гүйхийн нэр юм. Анимэ дээрээ нинжа нар ийнхү гүйх нь энгийн гүйлтээс илүү хурдан хэмээн гардаг.

Харин үнэн хэрэгтээ Наруто гүйлт бидний энгийн гүйлтээс хурдан байж чадах уу гэдгийг кинон дээрх зүйлсийг бодитоор туршиж үздэг youtube суваг, алтан медальт гүйлтийн тамирчны тусламжтай туршжээ.

"Because science" youtube хуудсын эзэн Кайл Хилл энэ бүхний ард ямар шинжлэх ухаан байгааг ойлгохыг хүсчээ. Тэрбээр ийнхүү гүйх нь агаарын эсэргүүцлийг багасгаснаар энгийнээс илүү хурдан байж үнэхээр магадгүй хэмээн боджээ. Гэсэн хэдий ч эвгүй байрлал нь туршлагатай гүйгчдийг удаашруулж магадгүй хэмээн эргэлзсэн гэнэ. Туршилтанд энгийн хүн, гүйлтийн тамирчин хоёрыг оролцуулахад дээрх хэв маягийн гүйлт энгийн хүнийг хурдан, гүйлтийн тамирчныг удаан болгоно хэмээн тэр тооцоолж байв.

Эцэст нь туршилтыг жинхэнээр хийж үзэв. Олон улсын алтан медальт Еэнэба Тармо уригдан ирж 50 метр газар Наруто шиг гүйх даалгавар авав. Еэнэба ийнхүү гүйх нь унаж бэртэх эрсдлийг өсгөж байгааг анзаарчээ.

Хилл өөрөө энгийн хүнийг төлөөлж гүйхээр болов. Тус бүр 50 метрт гурав, гурван удаа гүйж үзэхэд "Наруто гүйлт" нь энгийнээс 3 хувь удаан бөгөөд илүү их ядраадаг болох нь мэдэгджээ.

"Наруто шиг гүйхэд биеийн жин тэнцвэргүй болохоос гадна өвдгөө хангалттай өндөр өргөхөд саадтай, гараа оролцуулахгүй болохоор их тэнцвэр муутай байлаа" хэмээн Тармо өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: nextshark.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж