Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын сагсан бөмбөгт Булган аймгийн анхны мэргэжлийн багийг байгуулжээ. Тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байна.
Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх гэнэ. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцоно гэдгийг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга мэдээллээ.
Энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт анхны гэх тодотголтой Булган нутгийн багийнхан Олимпийн аварга НайдангийнТүвшинбаярын нэрээр дуудуулах нь ээ.
А.СҮРЭН
зочин 2019-11-07 66.181.166.196
Сагсан бөмбөг, волейболын мэргэжлийн багуудыг авч явах ч хэн нэг мөнгөтэй бөхийн хийчих ажил арай л биш байх даа, толгой бас боловсрол шаардана биз дээ, мөнгөтэй бөх л гэж дуулж байснаас толгой сайтай боловсрол өндөртэй бөхийн талаар ёстой сонсоогүй юм байна оо
Иргэн 2019-11-07 66.181.191.105
Насаараа бидний татварын мөнгөөр жаргаж суух махан толгойтууд.
Zochin 2019-11-07 59.153.114.146
So yumaa nasaaraa hudulmur ,business hiigeed hiihgui bhad nasaaraa tatvar tulugchdiin munguur barildah nertei zugaalchihaad yun show ve yaaj iim bayan yos zurgui bj chadaj bnaa
Зочин 2019-11-07 202.179.25.161
одоо төрийн ордон руугаа дөхөж байгаам байна даа
Зочин 2019-11-07 182.160.2.68
хөрөнгө байдаг юм бол жудодоо зориулахгүй яав. Аварга минь.
зочин 2019-11-07 66.181.166.196
Энүүгээр л дутаж гэнэ, бөхийнхөн заваан дуусдаггүй хэрүүлээ бусад спортын төрөлд халдаах нь л дээ, өөрсөдгүй нь бол юу ч бүтэхгүй мэт сэтгэдэг тэнэг толгой бөхчүүд даварч гүйцлээ дээ
Эргүү бэ 2019-11-07 202.131.239.166
Энэ балай тийм их хөрөнгөжчихсөн юм байхдаа. Бхчүүдийн гараас гарахгүй байсаар Монгол Улс сүдэх нь дээ. Эмгэнэлтэй юм.
ТҮВШИНБАЯРТ 2019-11-07 202.179.26.252
ТҮВШИНБАЯР АВРАГА МИНЬ НЭГ Л БУУРИА ОЛОХГҮЙ ЯВААД БАЙХ ШИГ…. УГ НЬ ИХ СПОРТДОО, ЖҮДОДОО АМЬДРААД, ЗҮТГЭЭД, ТЭМЦЭЭД, ХӨГЖҮҮЛЭЭД, ДУУСМААР ДАА… ШОУНД Ч ТОГЛОЖ ЯВАХ ШИГ, УЛСТӨРД Ч ОРЖ БАЙХ ШИГ, НЭВТРҮҮЛЭГ Ч ХӨТЛӨЖ СУУХ ШИГ. ЖҮДОГЫН ОРДОНД БОЛ ТА МОНГОЛЫН ХААН ТЕДДИ ШҮҮ… ТӨРИЙН ОРДОНД БОЛ ХАТАВЧИНД СУУХ БООЛ БОЛНО.