Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын сагсан бөмбөгт Булган аймгийн анхны мэргэжлийн багийг байгуулжээ. Тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байна.
Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх гэнэ. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцоно гэдгийг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга мэдээллээ.
Энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт анхны гэх тодотголтой Булган нутгийн багийнхан Олимпийн аварга НайдангийнТүвшинбаярын нэрээр дуудуулах нь ээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ