Жексоны оймс 2 сая доллараар зарагдана

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Жексоны оймс 2 сая доллараар зарагдана

Жексоны оймс 2 сая доллараар зарагдана

Попын хаан Майкл Жексон агсны тайзан дээр гарахдаа өмсч байсан оймсийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Өдгөөгөөс бараг 40 жилийн өмнө энэхүү оймсыг Жексон өөрийн алдарт сарны бүжгээ анх удаа тайзан дээр бүжиглэхдээ өмсч байжээ.

Алдарт дуучин битүү болороор чимэглэсэн уг оймсыг 1983 онд "сарны бүжиг"-тээ зориулж захиалгаар цор ганц хосыг хийлгэж байсан аж.

“Gotta Have Rock and Roll” хэмээх зөвхөн оймсны дуудлага худалдаа зохион байгуулдаг сайт энэ өвөрмөц оймсыг 2 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа гэнэ. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 13-нд эхлэх бөгөөд эхлэх үнэ нь 100,000 доллар байх юм байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж