Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгоно

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгоно

Долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгоно

Иргэдэд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан шахмал түлш олгож байна. “Таван толгой түлш” компаниас өнгөрөгч есдүгээр сарын эхээр нийслэлийн хороодоор дамжуулан айл өрхүүдэд гурван тонн шахмал түлшний эрх бүхий карт тараасан.

Хороонд бүртгэлтэй айл өрхүүдэд түлшний карт тарааснаар нүүрсний ченжүүд их хэмжээгээр шахмал түлш худалдан авч, цааш дамлан, үнэ өсгөж зарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг албаныхан хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшийг борлуулах 360 орчим цэг бий. Эдгээр цэгүүдээс иргэд шахмал түлшээ худалдан авахдаа заавал картаа уншуулж үйлчлүүлэх бөгөөд долоо хоногт зургаан шуудай шахмал түлшээс илүүг худалдаалахгүй байгаа юм байна.

Сайжруулсан шахмал түлш нэг шуудайндаа 25 килограммтай түлшийг 3.750 төгрөгөөр, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Одоогоор нэг тонноос дээш хэмжээгээр худалдан борлуулахгүй байгаа гэдгийг мэргэжилтэн хэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж