Бид удахгүй амьтны арьс биш кактусны арьс өмсөнө

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Бид удахгүй амьтны арьс биш кактусны арьс өмсөнө

Бид удахгүй амьтны арьс биш кактусны арьс өмсөнө

Мексик залуус Адриан Лопез, Марте Казарез нар амьтны арьсан материалыг орлох эко арьс кактуснаас гаргаж авсан байна. Тэд амьтны амь хөнөөлгүй, элдэв химийн хор оролцуулалгүй гаргаж авдаг материал бүтээхийг зорьсны үр дүн нь дээрх кактусны арьс байх нь. Кактусны арьс доод тал нь 10 жил тэсвэртэй ба бусад бүх бөс материалыг орлож, хувцас, тавилга, автомашины үйлдвэрлэлд хэрэглэгдэж, байгаль орчноо аврах нэгэн сайхан нээлт болжээ.

Хоёр жилийн шаргуу судалгаа, хөдөлмөрийн үр дүнд долдугаар сард тэд анхныхаа бүтээгдэхүүнийг амжилттай хийсэн ажээ. Шинэ бүтээгдэхүүн амьтны арьсыг бодвол даавуун материал шиг агаар нэвтрүүлэх чадвартай гэнэ. Өдгөө тэд "Дэссэрто" нэрийн доор өөрсдийн эко кактусны арьсыг үйлдвэрлэн борлуулж байна. Кактусны арьс амьтны арьснаас юугаараа ялгаатай вэ гэсэн  асуултад Виларде "Дэссэрто бол нэгдүгээрт, маш бөх материал. Хоёрдугаарт, амьтны арьс үйлдвэрлэх зардал, хүлэмжийн хийнээс хамаагүй хямд, байгальд ээлтэй аргаар бүтдэг. Дэссэртог үйлдвэрлэхэд усыг маш багаар зарцуулдаг ба элдэв төрлийн хорт бодис ашигладаггүй. Амьтны арьс шиг л зөөлөн бөгөөд олон салбарт ашиглах боломжтой. Хамгийн чухал нь дэссэрто байгальд ээлтэй. Энэхүү материалыг үйлдвэрлэдэг болсноор үйлдвэрүүдийн хуванцар хог хаягдал 32-42 хувь, усны хэрэглээ 20 хувь буурсан. Одоогийн байдлаар хувцас загварын салбарт хамгийн их, 79 сая куб метр буюу 32 сая олимпын усан санг дүүргэж чадах хэмжээний дэссэртог хэрэглэсэн байна. Цаашдаа 2030 он гэхэд дахин 39 тэрбум куб метр дэссэрто үйлдвэрлэгдэх тооцоо байна." хэмээн тайлбарлалаа.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: mysticalraven.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж