Өнгөрсөн шөнө 12 иргэн угаарын хийн хордлогод оржээ | News.MN

Өнгөрсөн шөнө 12 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Өнгөрсөн шөнө 12 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.11.07/ шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд долоон өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэлээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164.372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 1-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцоллоо. Түүнчлэнөнгөрөгч аравдугаар сарын 11-нээс энэ сарын 6-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж 20.7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүү угаарын хийнд хордож амиа алдсан байж болзошгүй байна. Яг одоо тухайн айлд цагдаа, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.

 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-07 59.153.85.133

хот, хороо дүүрэгийн захиргааны төрийн алба хаагч нарыг гэр хороололоор өглөө оройд явуулж айлуудын галын түлж өгч байх хэрэгтэй.

Avatar

Б.Хонх 2019-11-07 202.179.25.232

Энэ ямар хүмүүс нь хордоод ямар хүмүүс нь хордохгүй байнаа. Их олон хүнээс сонслоо зөв галлах хэрэгтэй гэж байна. Ямар нэгэн үнэр танар гарахгүй зүгээр л байна гэнэ. Харин жаахан мод их орох гээд байдаг талтай гэж байна шүү хүмүүсээ. Хуучин цогон дээр нүүрс хийчвэл асдаг байсан гэнэ одоо заавал мод хийж байж шахмал түлш нь асаж байгаа юм байна шүү. Улс үндэстнээрээ агаарын бохирдолоо тэмцэхгүй бол ямар ч нам засаг ТББ юуч хийгээд нэмэргүй байх заавал бусдаас хамаатай байх шаардлагаггүй шүү дээ.

Avatar

y 2019-11-07 202.131.229.146

medeej eserguutsej baigaa nogoo taliin demjigchid yandangaa uushiglad suuj baigaa shuude ez logic

Avatar

zochin 2019-11-07 203.91.115.253

Үлдсэн 2 сая нь утаанд хордохгүй амьдармаар л байна

Avatar

Иргэн 2019-11-07 203.217.139.228

Аль эргүү, согтуу юмнуудын угаартсаныг өдөр болгон тоолох юм бэ? Зүгээр л энэ ажлаа цааш нь үргэлжлүүл.

Avatar

Зочин 2019-11-07 103.229.123.9

энэ өвөл хэдэн хүн угаартах бол аймаар байна шүү.

Avatar

иргэн 2019-11-07 203.91.116.158

Нас биед хүрсэн том хүмүүс байж жаахан хариуцлагатай байл даа. Галаа зөв түлээчээ. Яндан зуухаа янзлаачээ

Avatar

1111111 2019-11-07 203.91.119.162

Нүүрсний хог цавуутай хольж багсарсан зүйлээ шахмал түлш гэж нэрлээд байгаа новшнууд хүн алж байна гэдгээ ойлгож байгаа болов уу? Hэрхэн хэрэглэх, ямар зуухтай байх зэргийг эхнээс нь мэдээлэхгүй яасан юм бэ?

Avatar

Б.Хонх 2019-11-07 202.179.25.232

Юу ч шатаасан хүн угаартхаар бол угаартана та бидний биологит бие организм тийм юм. Харин хир шинжлэх ухааны үндэслэлтэй одоо байгаа түвшнээсээ бага утаа гаргах зэрэг бүтээлч санаагаар улс орон урагшлах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх өө. Манай зарим иргэд зүгээр л утасны цаанаас амьдрах юм. Гарч ажил хий. Ажлын байр хаа сайгүй байна. Нийтээрээ хөдөлмөрлий.

Avatar

Равдан 2019-11-07 103.212.118.187

Сайжруулсан гэх хор үйлдвэрлэж 10 хүний алтан амь,700 хүний эрүүл мэндийг егүүтгэсэн Хүрэлсүхийн Засгийн газар ОГЦОР, ОГЦОР, ОГЦОР

Avatar

Б.Хонх 2019-11-07 202.179.25.232

Гуцалгүй гарч ажил хий. Өөрдөө юу ч хийж чадахгүй. Хүн болгоныг соль хал гэх тамын тогооны үлгэрээ л болчих. ГУЦ ГУЦ ГУЦ

Avatar

Зочин 2019-11-07 103.194.176.118

хөөрхий дандаа л хүүхдүүд эндээд байх юм даа, яамаар ч юм бэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж