Өнгөрсөн шөнө 12 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн шөнө 12 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2019.11.07/ шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд долоон өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан. Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага багассан. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагын дагуу албаныхан газар дээр нь ажиллахад яндангаа салгаж, өрхөө бүтээсэн шалтгаанаар угаартсан байсан. Иймд иргэд та бүхэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна” гэлээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын нийт 164.372 айл өрхөд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 1-03-ны өдрүүдэд дахин тараасан гэдгийг албаныхан онцоллоо. Түүнчлэнөнгөрөгч аравдугаар сарын 11-нээс энэ сарын 6-ны хооронд нүүрс түлж байгаа гэх 30 дуудлага нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ноогдуулж 20.7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт арван настай хүү угаарын хийнд хордож амиа алдсан байж болзошгүй байна. Яг одоо тухайн айлд цагдаа, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж