Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна | News.MN

Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна

Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна

Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтарна

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны  аравдугаар сарын 9-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2,3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон. Энэхүү хуралдаанаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Засаг дарга 2019 оны 11 сарын 4-ний “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1149 дүгээр захирамжаар угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, хэрэглэх зөвлөмжийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх туршлагатай, засвар үйлчилгээ хийх чадвартай аж ахуйн нэгж байгууллага бүтээгдэхүүнийхээ танилцуулга болон холбогдох мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт 2019 оны 11 сарын  8 хүртэл авсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 202.179.25.229

Alibaba tai hamtaraach

Avatar

шуурхай ажилланаа манай төрийн алба 2019-11-07 202.179.27.142

хурдтай тендер мэдвүү

Avatar

хиа хиа хиа 2019-11-07 202.131.244.6

ха ха ха. 1 хоногийн дотор л зарладаг. Бэлдчихсэн компаниуд орно гэсэн үг үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж