Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна | News.MN

Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллахаар өглөө эртлэн Улаанбаатараас хөдөлсөн. Зүүн аймгуудын бүтээн байгуулалт, хил боомтын асуудал, газрын тосны нөөц илрүүлж буй байдал, аж үйлдвэрийн төсөл хөтөлбөрүүдийн явц, танилцуулгатай нэг бүрчлэн ажиллахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүүн аймгуудад ажиллах албан томилолт Сүхбаатар аймгаас эхлэв. Тэрбээр Сүхбаатар аймагт ажиллаж төмөр замын төслийн танилцуулгыг сонсч, аймгийн удирдлагууд, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, төрөөс тус нутагт хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн төслүүдийн талаар ярилцлаа.

Үүний дараагаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллана. Тавантолгойн коксжих нүүрс буюу ЭТТ компани нүүрсний аман дээрээсээ тонн нүүрсийг 72 доллараар худалдаалж байна. Дэлхийн зах зээл дээр ийм чанарын нүүрс 136 долларын үнэтэй байна. Асуудал нь баяжуулж чадахгүй байна. Мөн дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүдээс үүдэлтэй. Тиймээс цаашид төрийн бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтийг хурдасгах, саад бэрхшээлүүдийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-07 24.10.158.175

Ерөнхий сайдыг ингэж ажиллаж байхад мөн 800 хятадын асуудал ид мандаж байхад Харьяатын дарга Мөрөн албан ажлаар гадаад явахдаа эхнэрээ дагуулаад явж байхтай таарлаа.энэ юу болж байна вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж