Реал Мадридын 19 настай залуугийн шоу болов | News.MN

Реал Мадридын 19 настай залуугийн шоу болов

Реал Мадридын 19 настай залуугийн шоу болов

Реал Мадридын 19 настай залуугийн шоу болов

Энэ улирлын аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд өрсөлдөж буй 32 багуудын дунд Францын ПСЖ клуб цор ганцаараа 100 хувийн амжилттай үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар Бавари болон ПСЖ клубууд ялагдалгүй байгаа бол ПСЖ клуб хаалгандаа ганц ч гоол алдалгүй 4-р тойргийг өндөрлүүлж байна.

А хэсэг

  • ПСЖ 1-0 Брюгге (гоол: М.Икарди 21’)

Урьд шөнө талбайдаа Бельгийн Брюгге клубыг хүлээн авч М.Икардигийн гоолоор ялалт байгуулж хасагдах шатны эрхээ авлаа. Шинэ цэрэг М.Икарди аваргуудын лигийн сүүлийн 3 тоглолтондоо гоол оруулаад байна.

  • Реал Мадрид 6-0 Галатасарай (гоол: Родриго 4’, 7’, 90+2’, С.Рамо пен 14’, К.Бензема 45’, 81’)

Аваргуудын лигийн үнэмлэхүй аварга Реал Мадрид Европын дэвжээнд энэ улирлыг тун хүндхэн эхлүүлсэн. ПСЖ клубт 3-0 харьцаатай хүнд ялагдал хүлээсэн бол дараа нь талбай дээрээ Бельгийн даруухан Брюгге клубтэй тэнцээд байсан. Тэгвэл сүүлийн хоёр тоглолтондоо ялалт авлаа. Ялангуяа сүүлийн буюу урьд шөнийн тоглолтонд 6-0 харьцаатай ялалт байгуулав. Энэ тоглолтонд Реал Мадрид клубын төлөө дебьют улирлаа эхлүүлж буй Бразилын 18 настай хүү Родриго хет-трик хийж өөрийгөө хөлбөмбөгийн ертөнцөд тунхаглав.

B хэсэг

  • Бавари Мюнхен 2-0 Олимпиакос (гоол: Р.Левандовски 69’, И.Перисич 89’)

Германы Бавари Мюнхен клуб дотоодын лигтээ амжилтгүй байгаа ч Европын дэвжээнд гялалзаж байна. Дотооддоо хамгийн сүүлд Айнтрахт Франкфурт багт хожигдсоны дараа дасгалжуулагч Н.Ковач ажлаасаа халагдсан. Дасгалжуулагчаа явуулсан ч Бавари Мюнхен клуб аваргуудын лигийн аялалаа амжилттай үргэлжлүүлж Грекийн Олимпиакос клубыг талбайдаа хожиж итгэл төгс хэсгээ тэргүүлж байна. Нэгэнтээ үлдсэн хоёр тоглолтын үр дүнгээс үл хамааран хасагдах шатны эрхээ аваад байна.

  • Црвена Звезда 0-4 Тоттенхэм Хотспур (гоол: ло Шело 34’, Сон 57’, 61’, К.Эриксен 85’)

Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн дэд аварга Сербийн Црвена Звезда клубтэй тоглосон 2 тоглолтонд хоёуланд нь ялалт байгуулж 7 оноо авч хэсэгтээ дэд байранд бичигдэж байна. Тэдний дараагийн тоглолт талбай дээрээ Олимпиакос клубыг талбайдаа хожиход л хэсгээсээ гарах боломжтой болно. Энэ удаа Сербийн талбайд ирж Солонгос залуу Сон дубль хийсэн бол ло Шело болон К.Эриксен нар тус бүр нэг гоол оруулж багаа хожилд хүргэв.

C хэсэг

  • Динамо Загреб 3-3 Шахтёр Донецк (гоол: Б.Петкович 25’, Л.Иванусеч 83’, А.Адеми 89’, А.Патрик 13’, Ж.Мораес 90+3’, М.Мартинс пен 90+8’)

Зүүн Европын төлөөлөл 2 багийн тоглолт маш нээлттэй, ширүүхэн, өрсөлдөөнтэй болсон байна. Энэ тоглолтонд шүүгч 7 шар, 2 улаан карт өргөсөн бөгөөд Динамо талбайдаа 90 дэх минут хүртэл тэргүүлж явсан бол шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Шахтёр 2 гоол оруулж тэнцсэн. Энэ хэсэгт Италийн төлөөлөл Атланта клубыг хувьд Европын дэвжээ хүнд байгааг мэдрүүлж байгаа бол дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө Шахтёр болон Динамо клубуудын дунд гол өрсөлдөөн өрнөж байна.

  • Атланта 1-1 Манчестер Сити (гоол: М.Пасалич 49’, Р.Стэрлинг 7’)

Тоглолтын эхлэл Манчестер Сити клубын төлөвлөгөөний дагуу болж ердөө 7 дахь минутанд Р.Стэрлингийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Эхний хагаст 2-0 болох боломжтой байсан ч Г.Жесүс 11 метрийн цохилтоо алдсан. Магадгүй энэ нь тэдний хожил авах боломжийг үгүй хийсэн байх. Тоглолтын II хагаст Атланта тооны харьцааг тэнцүүлж чадсан бол 80 дахь минутанд Манчестер Ситигийн сэлгээгээр орж ирсэн хаалгач К.Браво улаан авсан. Энэ нь Пепийн шавь нарт хүндхэн сорилт байсан бөгөөд К.Уокер тоглолтын сүүлийн 10 орчим минут хаалгаа манахдаа маш амжилттай байж хожигдох аюулаас аварсан гэхэд болно.

D хэсэг

  • Локомотив 1-2 Ювентус (гоол: Алексей Миранчук 12’, А.Рамси 3’, Д.Коста 90+3’)

Оросоын Локомотив Москва баг хичээгээд хичээгээд эцсийн мөчид гоол алдсаар. Ювентус клубтэй тоглоход илт дутуу байгаагүй ч үр дүн тэдний талд гараад байна. Энэ удаа мөн л 2-1 харьцаатай хожигдсон. Тоглолтын ялалтын гоолыг Ювентус клубын Д.Коста шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол оруулж багтаа хожил авчрав. Ювентус эрэмбэ, дарааг харуулж ямартаа ч Оросын Локомотив Москва клубыг 2 дараалан буулгаж авснаар хэсгээ тэргүүлж эхлэв.

  • Байер Леверкузен 2-1 Атлетико Мадрид (гоол: т.Партей авто 41’, К.Волланд 55’, Мората 90+4’)

Байер Леверкузен клуб талбайдаа маш сайн бэлтгэсэн байна. Ийм ч учраас ялалт байгуулж чадлаа.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж