БНХАУ-ын иргэн жоншинд дарагдаж нас баржээ | News.MN

БНХАУ-ын иргэн жоншинд дарагдаж нас баржээ

БНХАУ-ын иргэн жоншинд дарагдаж нас баржээ

БНХАУ-ын иргэн жоншинд дарагдаж нас баржээ

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд БНХАУ-ын иргэн өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус аймгийн Баян-Овоо суманд байрлах уурхайд нэг хүн нас барсан гэх мэдээлэл ажилчдаас 14:40 цагт ирсэн байна. Хэргийн газрын үзлэгээр БНХАУ-ын иргэн жоншинд даруулан нас барсан байжээ.

Тухайн уурхай нь жонш олборлох тусгай зөвшөөрөлтэй "Ханшашир" ХХК бөгөөд нас барсан Хятад иргэн гэрээт ажилтан нь байсан аж. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 64.119.27.144

Хүссэн юмандаа даруулж дээ даанч пянгийн нь даасангүй амь тавьж хөөрхий буянтай амьтан байж

Avatar

Зочин 2019-11-07 202.9.42.235

Монголын баялагт шунасан гадаад дотоодын бүх амьтад ийм тавилантай.

Avatar

Зочин 2019-11-07 103.229.123.20

Энэ чинь эзэн Чингисийн нутаг. Нутгийн лус савдаг хилэгнэсэн болой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж