Видео тоглоомны эзэнт гүрэн видео тоглоомноос татгалзаж эхлэв | News.MN

Видео тоглоомны эзэнт гүрэн видео тоглоомноос татгалзаж эхлэв

Видео тоглоомны эзэнт гүрэн видео тоглоомноос татгалзаж эхлэв

Видео тоглоомны эзэнт гүрэн видео тоглоомноос татгалзаж эхлэв

Хятад улс бол видео тоглоомны хамгийн том зах зээл. Тус улс нь видео тоглоомноос олдог ашиг орлогоороо АНУ-ын дараа хоёрт бичигддэг. Гэхдээ тус улсын эрх баригчид хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, видео тоглоомонд донтох явдлаас сэргийлэхийн тулд насанд хүрээгүй буюу 18-аас доош насныхны видео тоглоом тоглох цагийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Шинэ журам өнөөдрөөс /2019.11.07/ хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр 18-аас доош насны хүүхдүүд оройн 10.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл видео тоглоом тоглох эрхтгүй болж байгаа юм. Мөн ажлын өдрүүдэд дээд тал нь 90 минут, амралтын өдрүүдэд 3 цаг хүртэлх хугацаанд видео тоглоом тоглохыг зөвшөөрчээ. Үүнээс гадна 8-16 насны хүүхдүүд видео тоглоомонд сард дээд тал нь 200 юань, 16-18 насныхан 400 юаниас хэтрүүлэлгүй зарцуулах зохицуулалтыг ч хийсэн байна.

Хятадын эрх баригчид видео тоглоом нь хүүхэд залууст сөргөөр нөлөөлж байгаа талаар олон жилийн турш шүүмжлэлтэй хандаж ирсэн. 2018 онд тус улсын Засгийн газар шинээр гарч буй онлайн тоглоомуудын тоог хязгаарлах, төлбөр төлөх хугацааг хязгаарлах, насны хязгаарын тогтолцоог бий болгоно гэдгээ мэдэгдэж байв.

Мөн тэр жил Хятад есөн сарын турш хүлээгдсэн шинэ видео тоглоомуудын зөвшөөрлийг зогсоох шийдвэр гаргаж, эдийн засгийн хамгийн ашигтай салбартаа томоохон цохилт өгч байжээ. Засгийн газрын энэ шийдэрийг видео тоглоом бүтээгч зарим том компаниуд дэмжин ажиллахаа мэдэгдсэн насны хязгаар тогтоох гэдэг асуудал тийм ч амар шийдэгдээгүй юм. Тухайлбал дэлхийн хамгийн том видео тоглоомын компани болох “Tencent” нь 12-аас доош насны хэрэглэгчдийн тоглох цагийг өдөрт нэг цаг, 12-18 насны хэрэглэгчдэд өдөрт хоёр цаг болгон хязгаарласан нь маших шүүмжлэл, гомдол дагуулж байсан юм.

БНХАУ-ын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар энэ шийдвэрийг бодит ажил хэрэг болгохын тулд хариуцсан төрийн байгууллага нь хэрэглэгчдийн нас зэрэг хувийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч, видео тоглоом хэрэглэгдийн дунд нэгдсэн сан үүсгэн хянах юм байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өнгөрсөн жил видео тоглоомонд донтох явдлыг  өвчинд тооцох болж, “тоглоомын эмгэг” гэх шинэ төрлийн өвчин бий болж байгааг зарласан юм. Энэ нь сэтгэцийн өвчний төрөлд ангилагдаж байна.

АВСТРАЛИ УЛС РС ТОГЛООМЫГ ХОРИГЛОДОГ

Австрали улсад 2011-2012 онд видео тоглоомын уршгаар 54 хүн хорвоог орхиж, 12 хүн дээрмийн хэргээр баригдаж, хоёр хүн суудлын өвчтэй болж бүх насаараа тэргэнцэр дээр суух болсон байна. Үүнээс улбаалан Австрали улс видео тоглоомын уршгийг арилгах төсөл зохион байгуулж, 15-25 насны хоёр сая гаруй иргэнд сургалт явуулсан байна. 2012 оны нэгдүгээр сарын 02- ны судалгаагаар цахим тоглоомд донтсон 20 мянга гаруй хүн байгааг судалгаагаар илрүүлсэн байна. Ингээд хотын алслагдмал дүүрэг болон хотын төвүүдийн булан тохойд ихээр байрласан интернэт кафе нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг цахим тоглоомын 6500 гаруй газрыг хаасан байна. Тухайн үеийн дэлхийн хамгийн том видео тоглоом үйлдвэрлэгч “Game World” компанид шаардлага хүргүүлж кибер дайралттай тоглоомыг тараахгүй байхыг анхааруулж, сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар өөрөө хариуцан ажиллаж байхаар болжээ.

ХАРИН МОНГОЛ УЛСЫН ХУВЬД

Цахим тоглоомонд донтсоноор сурагчдын хувьд сурлагандаа муудах, хичээлээ таслах, эцсийн дүнд сургуулиас завсардах, худлаа ярих, хулгай хийх, гэмт хэрэгт холбогдох, байнга тоглоом бодогдох (тоглоомноос өөр зүйл сонирхохоо болих) зэрэг хор нөлөө үүсч байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээний улмаас өсвөр насны хүүхдүүдийн бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байдаг.

2017 онд нийт 209 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүүлсэн бол 2018 оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-07 66.181.165.246

Ухаант хятад удирдагчдыг биширч байна аа! Монголын энэ ПС тоглоомын газруудыг бүр мөсөн хаамаар байх юм??? Энэ ПС тоглоомын газрууд Хүүхэд залуусын ирээдүй, бүүр эрүүл мэндийг нь алж дуусгаж байна оо!!! Хяналт тавих ёстой тэнэгүүд нь хараагүй юм шиг л нүдэн балай байх юм!!! Хятадад ПС тоглоомын газар гэж байдаггүй, байхгүй байхад удирдагчид нь ирээдүй хойч, залуу үеийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж байна шүү дээ!!!!!!!

Avatar

Зочин 2019-11-07 202.55.184.18

ийм хачин зүйл бичдэг байхаа болимоор юм даа

Avatar

Зочин 2019-11-07 66.181.170.73

зөв улс орнуудын хэрэгтэй туршагыг нутагшуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-07 112.72.12.11

Манай улс ч гэсэн ийм байдлаар насны болон тоглоомын цагийн хязгаарлалт тогтоох хэрэгтэй болов уу

Avatar

Зочин 2019-11-07 139.5.216.148

Арын хаалга, хээл хахууль, авилгал, пялдагачилт алга болсон цагт Монголд ухамсар бөгөөд хууль хэрэгжинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж