
БНСУ-ын бөх Кун Жа-Ён дэлхийн чансааны наймд бичигддэг бөгөөд 2010 оны “Мастерс” тэмцээний мөнгө, Азийн аваргын мөнгө, Азийн тоглолтын мөнгөн медальтай жүдоч юм. Манай тамирчин энэ бөхтэй олон улс, тив, дэлхийн тэмцээнд өмнө нь дөрвөн удаа таарч байсан аж. Дөрвөн барилдаанд хоёр тамирчны ялалтын тоо 2:2 болж тэнцээд байсан тул энэ удаа тав дахь барилдаанд Ц.Мөнхзаяа ялснаар хайнаа хагалжээ. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяаг түүний нөхөр, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар дасгалжуулдаг билээ.
Б.Энх