Цэцийн даргатай хамт явсан А-г интерполоор эрэн сурвалжлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.11.07-нд нийтлэгдсэн

Цэцийн даргатай хамт явсан А-г интерполоор эрэн сурвалжлахыг шаардав

Цэцийн даргатай хамт явсан А-г интерполоор эрэн сурвалжлахыг шаардав

НЭМЭЛТ:

Инчеон хотын цагдаагийн газраас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай хамт явсан А-г Интерполын улаан жагсаалтад оруулж, эрэн сурвалжлахыг шаардсан байна. Мөн Д.Одбаяр нь монголоос нисэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр өмнө нь өөрийнх нь арын суудалд сууж явсан монгол иргэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурагдаад байна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь одоогийн өгч буй мэдүүлэгтэй нь зөрчилдөж байгааг мөн эх сурвалжууд мэдээлж байна.


БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Мөн тэрбээр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү", "Та болж буй үйл явдлын талаар юу гэж бодож байна" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Анх Д.Одбаяр нь Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулагдаад байхдаа дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдсан байдаг. Харин дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй, түүнийг суллаж явуулах ёсгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн.

Энэ удаад Инчеоны цагдаагийн газар Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүйг батлах албан ёсны баталгааг гаргуулсан гэв. Гэвч Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй гэдэг байр суурийг баримталсан хэвээр байгаа юм.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: MBC, YONHAP, SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
235
ТэнэглэлТэнэглэл
76
БурууБуруу
38
ХахаХаха
21
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж