Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй | News.MN

Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Б.Наранзаяа: Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй

Энэ удаа бүсгүй хүнд дуу алдам гоо сайхныг бэлэглэгч охид бүсгүйчүүдийн сайн мэдэх makeup artist Б.Наранзаяатай ярилцлаа. Тэрбээр өдгөө 20 настай бөгөөд  Урлах эрдэм их сургуулийн дизайнерын ангид суралцдаг. Сурахынхаа хажуугаар давхар  охид бүсгүйчүүдэд нүүрээ зөв будах сургалтыг  явуулдаг аж.  Ингээд түүний ертөнцөөр  хамтдаа аялцгаая.


 -Өөрөө бие дааж нүүрээ будаж сурсан гэдэг. Мэдээж анх сурахад амаргүй байсан болов уу?

Үнэнийг хэлэхэд  өөрийгөө  хэзээ ч  дизайнер эсхүл makeup artist болно гэж төсөөлж байгаагүй. Учир нь би жудо, бөхөөр хичээллэдэг байсан болохоор цагдаагийн академи юм уу биеийн тамирын дээд сургуульд сурах байх гэж боддог байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас сонирхсон сургуульдаа сурч чадаагүй. Спортоор хичээллэхээ больсноос хойш юу хийхээ мэдэхгүй нэг хэсэг гацаж орхисон. Сургууль, бэлтгэл, гэр, гэсэн завгүй амьдралтай байсан хүн гэнэт хийх зүйлгүй болоод ирэхээр  яг юу хийх ёстойгоо нэг хэсэг ойлгож  чаддаггүй юм байна лээ.

Өвчний улмаас хайртай спортоо орхисон ч  тэрхүү хугацаанд гартаа байсан нууц авьяасаа олж нээсэн байх нь ээ

-Тийм ээ. Арван жилийн  сурагч байхад үеийн хүүхдүүд  намайг бүдүүн, царай муутай гэлцдэг байсан. Гэхдээ би тэдний үгэнд эмзэглэж суухаас илүү хэзээ нэгэн цагт өөрийгөө юу хийж чаддагаа харуулна даа гэж боддог байлаа. Яг тэр үед загвар өмсөгч Cara delevingne ид моданд орж байсан юм. Түүний өтгөн хөмсөг надад маш ихээр таалагдсан. Би багаасаа л  өтгөн хөмсөгтэй охидыг хөөрхөн гэж боддог байсан л даа.  Тухайн үед  өөрийнхөө хөмсөгийг Cara-ийн хөмсөг шиг өтгөн болгож будахын  тулд харандаагаар өтгөн үстэй юм шиг  хөмсөг зурж сурсан. Ер нь хөмсгөө будаж эхэлснээр нүүр будаж сурах эхлэл маань тавигдсан. Сургуулийн  охид надаас   “Хөмсгөө яаж ийм гоё будддаг юм  бэ” гэж их асуудаг байсан. Би тэдний хөмсгийг засч янзлан будаж өгөх бүрт ”Чи  нээрээ гоё будах юм” гэсэн  магтаалын үгсээс маш их  урам авсан даа. Хүмүүс нүүр будалтын  бичлэг үзэхдээ тухайн хүний  царай  хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж байгааг хардаг бол  тухайн makeup artist-ийн техникийг нь илүү хардаг байсан. Магадгүй энэ нь барилддаг байсантай холбоотой байх л даа. Учир нь тухайн  тамирчны яаж ямар арга техник ашиглан ялчив гэдэг дээр голчлон анхаардаг  байсан.

-Хичээлдээ явахын хажуугаар давхар makeup artist-аар ажиллахаар ядардаг байх. Хоёр зүйлийг зэрэг хослуулах хэцүү биш үү?

Би өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн  студийн суудал түрээсэлж хүмүүсийн  нүүр буддаг болсон. Миний хувьд хичээлдээ явангаа давхар ажилласаар сурчихсан гэх үү дээ. Байнгын ачаалалтай, завгүй ритм маань ажлын хэмнэл болчихсон болохоор жаахан сийрээд ирэхээр эвгүй санагдах үе бий. Хүн хийх дуртай зүйлээ олж түүнээсээ таашаал аз жаргал мэдрэх шиг сайхан зүйл байхгүй юм шиг ээ. /инээв/  Би нүүр будахаас гадна стилист хийх дуртай.

Эмэгтэй хүн дан ганц нүүрээ будаад хөөрхөн харагдана гэвэл бас үгүй. Үсний стиль, хувцаслалт зэргийг хооронд нь гоё зохицуулж байж төгс харагдана. Дэлхийд батлагдсан судалгаагаар нүүрээ сайхан буддаг эмэгтэйн амжилт бусдынхаас илүү байдаг. 

-Нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. Зураач, зохиолч гэдэг юм уу уран бүтээлчдийн дотор өөрийгөө дахиад давтчих вий, бусдыг санамсаргүйгээр дуурайчих вий гэсэн айдас үргэлж байдаг юм шиг санагддаг. Таны хувьд уран бүтээлийн шинэ санааг хаанаас авдаг бол?

-Өөрийнхөө нэг хийсэн зүйлийг дахиж хийх дургүй. Байнга шинэчлэгдэж, өөрчлөгд­дөг. Өөрийнхөө дотоод ертөнц, гадаад ертөнц гээд бүх л зүйлээс санаа авдаг. Тухайн хүний нүүрний хэлбэрийг л зөв хуваарилж чадвал ямар ч будалт гоё болдог. Шинэчлэл надад ус агаар шиг хэрэгтэй. Шинэ хийсэн зүйлээсээ урам зориг, эрч хүч авдаг. Бусдаас өөр байхыг хичээдэг. Тэр хэрээр үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг. Намайг анх нүүрээ будаж  сурч байхад хэн ч зааварлаагүй би  өөрөө сурсан. Тийм болохоор тусламж хэрэгтэй олон охид бий. Би тэдэнд тусалж гэрэл  нь болохыг хүсдэг.

АРТИСТ БҮХЭН ӨӨРИЙН МЭДРЭМЖ, АРГА БАРИЛТАЙ БАЙДАГ

-Тэгвэл нүүр будалт хийхдээ  тухайн хүний юуг анхаарч, юун дээр төвлөрдөг вэ?

-Тухайн хүний нүүрний хэлбэр, ясны бүтэц, нүд хоорондын зайг анзаараад түүнд зохицох, хэлбэржүүлэх будалт хийдэг. Нүүрийг өргөх, хүний характерийг тодорхойлох гол хэсэг болох хөмсгөн дээр илүү төвлөрч будалтаа хийдэг.  Би хөмсөгний нэг ширхэг зураасанд  хүртэл ач холбогдол өгдөг учраас их уддаг.  Гэхдээ үүнээс гадна суурь будалт их чухал. Манайхан суурь будалт гэхээр крем гээд ойлгоод байдаг. Чухамдаа суурь будалт нь арьс арчилгаа юм. Арьс нь эрүүл хүнд ямар ч будалт хийсэн гоё харагддаг. Ер нь зэвүүн мөртлөө хөөрхөн, донжтой харагдахыг хүссэн  охид намайг зорьж ирдэг.

-Нүүр будалт зарим эмэгтэйн хувьд хувцас, заримынх нь хувьд өөртөө итгэх итгэл нь болсон байдаг. Гоо сайханч хүний хувьд нүүр будалт гэдгийг тайлбарлаж өгөөч?

-Нүүр будалтын талаар хамгийн товчоор онож хэлсэн үг бол нүүрээ будаагүй эмэгтэй хүн дайнд зэвсэггүй орж буй цэрэгтэй адил гэж. Яг л адилхан. Нүүрээ будаагүй эмэгтэйн зан харилцаа хүртэл өөр болчихдог. Өөрийн давуу талаа ил болгож, сул талаа далдлах мөн үг яриагүйгээр өөрийгөө бусдад илэрхийлэх нэг хэрэгсэл бол нүүр будалт. Эмэгтэй хүн өөрөө тэр чигээрээ гоо ертөнц. Гэхдээ бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг. Тиймээс бүх эмэгтэйчүүд дур булаам, үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хүсдэг. Миний гол зорилго бол ямар ч эмэгтэйг төрөлхийн мэт гоо үзэсгэлэнтэй харагдуулах. Тэр эмэгтэй ямар ч өгөгдөлтэй байсан байгалиасаа төрсөн мэт төгс харагдуулах нь миний давуу тал. Мэдээж үүнд уран бүтээлчийн хувьд нууц бий.

-Make up артистуудын  будалтыг нь хараад хэнийх гэдгийг нь таних тохиолдол бий юу? Таны будалтыг бусдаас ялгарах онцлогоос дурдвал?

-Миний будалтууд ихэвчлэн хамелон талруугаа юм шиг санагддаг. Би тухайн хүнийг хүссэн ямар ч дүр төрхөд хувиргаж чадна. Хүн хүний зан ааш, сэтгэл зүйд тааруулж харьцана, ойлголцоно. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ дотоод сэтгэл, нүдний харцыг мэдэрч, тунг нь тааруулж будна гэдэг маш чухал. Товчоор хэлбэл олон талын мэдлэгтэй, маш сайн сэтгэл зүйч байх шаардлагатай болдог. Артист бүхэн өөрийн мэдрэмж, арга барилтай байдаг. Манайхан “сайн, муу” гэж их уралдуулдаг. Гэхдээ тэр хамгийн сайн гэх нь өрөөсгөл ойлголт. Харин бүсгүйчүүдийн хувьд өөрийн онцлог, стилд хэний будалт нийцэхийг харж сонгох хэрэгтэй байх. Олон жил ажилласан артистын будалт ялгагдана. Би артист Белла эгчийн будалтад их дуртай. Түүний шавь болох нууцхан хүсэл байдаг.

– Хүмүүсийн нүүр будалтад хандах хандлага, будалтын хэв маяг хэрхэн хувьсаж байна гэж хардаг вэ?

Будалт загвараа дагаад байнга хувьсаж байдаг. Будалтаар дамжуулж нүүрний хэлбэрээ засах, сул талаа дарах, хүссэн дүр төрхөө бүтээж, мэс ажилбаруудаас татгалзах давуу тал ихтэй байсан. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрийн дүр төрхөнд нийцсэн, давуу талаа тодотгосон, цэвэрхэн, натурал, фрэш будалт их хийж байгаа. Аль болох “будмал” харагдахаас татгалздаг болсон байна. 

-Таны цаашдын зорилгоос хуваалцаж болох уу?

-Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл нэгдүгээр сард ОХУ-руу чадвараа сайжруулахаар суралцах бодолтой байгаа. Үүнээс  гадна би дохионы хэл сураад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нүүр будалтын хичээл заахыг хүсдэг. Влог  хийлээ гэхэд доод хэсэгт нь  дохионы хэлний орчуулгатай гарна гэсэн үг. Би өнгөрсөн жилээс эхэлж дохионы хэлний бүх үсгээ сурсан. Гэхдээ бие дааж сурна гэдэг амаргүй юм байна лээ.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ЗөвЗөв
23
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

... 2019-11-07 202.55.188.37

Ene chin hunii sonirhol. 20 nastai hun nuur budalt sonirhoj bolku hogshin zaluu oor haragdana gesen huuli bdgiig medeegui yum bna ene erguuttsen humuusiin commentuudiig haraad bgarai heleh ch ug alga. nogoo l neg adilhan hewend tsutgatsan yum shg amidardag humuus laitai nass bur. Humuusiig muu heltel sn ywj chadaj bna chadaj bga yumand arga bhku amjilt mundag ohin min.

Avatar

аза 2019-11-07 202.126.88.215

олон жилийн дараа монголдоо ирээд хамгийн түрүүнд ажигласан зүйл ихэр юм ийм төрхтэй охид хүүхнүүд их юм билээ . тэгээд дээр нь бүгд хиймэл хумстай . Өдөр бүр гоёлын будалттай хүмүүс хажуугаар өнгөрөөд гоё ч юм шиг 1 болохоор гунигтай ч юм шиг

Avatar

Зочин 2019-11-07 202.126.89.51

Goe ymaa neg buduulj uzeh ymsaan

Avatar

zochin 2019-11-07 202.21.124.206

goe bnaa mundag oxin bn amjilt xusie

Avatar

Зочин 2019-11-07 103.212.116.90

ээж аавын бүтээл юуных нь бурхан бүтээх вэ дээ

Avatar

G 2019-11-07 121.200.7.71

Goyo ustei yma. Mundag zorilgotoi ohin bn.Amjilt husie

Avatar

Зочин 2019-11-07 66.181.191.179

Өөрөө хувцаслаад, нүүрээ будаад сурчаасай зайлуул

Avatar

зочин 2019-11-07 202.126.89.124

хүүеээ муулахгүй бол сэтгэл санаа чинь амрахгүй байна уу?

Avatar

And 2019-11-07 67.81.189.74

Uhaantai ohin b.a,zevuun/evgui/donjtoi,hoorhon…bh ni chuhal hamgaalalt boldog.homsognii 1zuraas bish 1usend ach holbogdol og,ethtnii bairlaltai ajilladag ,aris archilgaa chuhal geed medej b.a.Unetei,sain zuil heregle!
Amjilt,Mongolchuud ooroo chadahgui bj shuumjlemtgii,b** too

Avatar

Bi 2019-11-07 81.27.116.7

Ene nogoon malgai, beige palto inter n yamar donjtoi yumbee. Harin zuragchin n jaahan medremjgui yu ugui yu. Doorh zuragnuud n goy iim goy bhad hamgiin turuund bgaa zurag arai l gerel suuder, untsug bulan taaraagui baina. Zuragchin medreh heregtei baijdee

Avatar

WOW 2019-11-07 81.27.116.7

Surlaga hudulmuriin undur amjilt husey duu min. Uuriiguu tsaash n sain hugjuuleerei. BAD kommentuudiig toosnii hereggui. ZUGEER L GERELT duu min. Zorigtoi zorilgotoi ohin bna. Ene hachin komment bicheed bgaa humuus 20 toi baihdaa yamar baisan boldoo…

ZUGEER L GERELT

Avatar

Zochin 2019-11-07 81.27.116.7

Wooow… Iim jaahan baij mundag huuhed yumaa… Ter haritsuulsan zurag n gaihaltai… Engiin NATURAL budalt ruu orj bgaam chin uran buteel, NATURAL BUDALTiig n tesen yadan huleey… <3

Avatar

Зочин 2019-11-07 192.82.65.168

mundag ohin shu 🤩🤩

Avatar

Зочин 2019-11-07 139.5.218.187

Huniig yamar ch aihtar ugeer heltsgeedeg ym dee, ene ohin bol unegeer chadaj bn shde mundag bn

Avatar

зочин 2019-11-07 202.131.243.186

энэ крем шавцан нүүрийг бурханы бүтээлтэй зүйрлээд байхдаа яахавдээ мэргэжлийн нүүр будалтаа сайн мэддэггүй бололтой мэргэжлийн сургуульд нь сайн суралц

Avatar

Зочин 2019-11-07 83.97.157.201

Huurhii duu, tamyn togoony vlger mini umhii amaa jaahan hamhi daa

Avatar

Цэцийн дарга Өгзөкбаяр 2019-11-07 64.119.16.190

Ах нь чамайг нэг таалнаа со гооос суллагдаж ирээд кккк

Avatar

Зочин 2019-11-07 202.131.243.186

та согоос хэзээ ирэхийн таниар таалж илүүлэе

Avatar

Зочин 2019-11-07 66.181.161.32

vneheer mndag ohin shvv amjilt hvsii ilvv ihiig hiij bvteegerei

Avatar

zochin 2019-11-07 210.148.158.180

baishingiin hana shavarduulah yumsan sain shavardah bhdaa hahaha

Avatar

Yamar muuhai alia salbadai shig 2019-11-07 122.201.21.32

Yag shavardaj baigaam shig budah yumaa, terneesee bolood ch yumuu esvel ugiin ch yumuu ayagui ovortoi haragdaj bn. Ayataihan natural budalt hiij chaddagguimuu, tegcheed make-up artist baihdaa yahav dee. Naad shavardaltiig chin emegteichuud bugd hiichihne.

Avatar

Ok 2019-11-07 202.55.188.41

Chamd zoriulav h***

Avatar

Ard 2019-11-07 67.81.189.74

Nuurnii erhtenguu zo v standardtai/bairlal,hemjee/ bol saihan haragddag,bie ch bas adil
Gehdee ih budaj,hiimel sormuus,us,hums emegtei huniig yg alialagch shig bolgodogiig anhaar
Baga,zov budalt emegtei hun burt heregtei,niigemd biee zov saihan avch ybahiig bur bagaas ni ohidod ezemshuul

Avatar

Зочин 2019-11-07 202.9.42.235

Олигтойхон унгаж сурчихаад урлаг ярь

Avatar

Bulgan 2019-11-07 66.181.161.70

Yostoi mundag ohin bna. Amjilt husie!

Avatar

Зочин 2019-11-07 202.126.89.154

Unheer sain artist shuu yaaj ingej goe huwirj yaaj ingej goe baij chddg ym be hundelj ywdag shuu 😍😍😍😍😍😍

Avatar

Хаана 2019-11-07 64.119.16.52

МУУСАЙН ТЭНЭГ ЭРЧҮҮД ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ АМАА БИЛҮҮДЭЖ СУУНА УУ? Энэ охин шиг БУДАЖ ЧАДАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ОЛИГТОЙ БӨГСӨӨ АРЧИЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУД АМАА ХАМХИ . Энэ ОХИН МУНДАГ БАЙНА

Avatar

Зочин 2019-11-07 83.97.157.201

Gants erchvvd bish bas bus hvvhnvvd

Avatar

Зочин 2019-11-07 202.131.245.243

Ей базарваань хум пад. Энэ хүүхэд чинь юу вэ? Бурхантай шууд л тэрсэлдэж байна шүү. Пянгаа даах л юм байх даа?

Avatar

Зочин 2019-11-07 202.126.88.36

Yugaaa ch mdku bj hun muulah durtai umnuud hol ochij howoo baz taanuusin hj chdaguig chadaad ywj bn bti ataarh stressni uurhai umuu hashain

Avatar

Монгол 2019-11-07 66.181.169.116

Өөрийгөө бурхнаас илүү гэж тэнэгтэж байгаад юу болох бол? Тэнэгээ мэдэхгүй л…көөркөс…

Avatar

Zochin 2019-11-07 203.169.50.8

ТОЛГОЙДОО ТАРВАС УГЛАЦАН ЮМ ШИГ ЮУ ӨМСЦИЙН БЭ?

Avatar

Hmm 2019-11-07 66.181.187.167

Waxaxa

Avatar

Зочин 2019-11-07 203.91.114.244

20 настай??? за миний дүү арай л ажума харагдаж байна шүү. Сайхан залуу нас байна даа

Avatar

Зочин 2019-11-07 182.160.1.127

Бурханы бүтээлд ч засвар хэрэгтэй гэж тэнэгтэв.

Avatar

Зочин 2019-11-07 108.172.124.216

Iim zaluuhan ohid yah gej ingetlee shavar shig buddag baina a? yu ni goe bgaa yum be? Hiimel sormuus hiimel homsog darvagar uruul shavar boltloo budsan aris geed end er ni goe yum ochuuhen ch alga gej sanagdah um. Nuuree sain ugaachihval harin hoorhon zaluuhan hun shig haragdana bh

Avatar

Зочин 2019-11-07 202.55.188.38

Ariasni asuudaltai bj uzeegui hun l ingj heleh bhda !

Avatar

зочин 2019-11-07 192.82.72.221

дөнгөж 20.настай гэхэд ямар мундаг охин вэ маш гоё будалт хийдэг юм бн чамайг өшөө илүү амжилт хүлээж бн. энд сэтгэгдэл нэртэй балиар юм бичээд бга хүмүүс өөрсдөөсөө ичээч юу ч бичээд бга юм заавал хүнийг доромжлох ёстой юмуу таалагдахгүй бол дуугай өнгөрчихөөч

Avatar

ХҮН 2019-11-07 66.181.166.134

ЭНЭ НҮҮРЭЭРЭЭ ДҮҮРЭН БУДАГ НЯЛСАН ХҮҮХЭН ЖААХАН ТОЛГОЙГОО ЦЭНЭГЛЭГЧИХЭЭД ДАРАА УРЛАГИЙН ТУХАЙ ЯРИАСАЙ ДАА

Avatar

Хүн 2019-11-07 66.181.166.134

ЭНЭ НҮҮРЭЭРЭЭ ДҮҮРЭН БУДАГ НЯЛСАН ХАРВААС БОЛОВСРОЛГҮЙ ТЭНЭГ ХҮҮХЭН БҮТЭЭЛД ЗАСВАР ХИЙДЭГ ГЭНЭЭ ХАХАХА БАЙЖ БАЙГААГ НЬ ХАР ДАА НҮҮРЭНДЭЭ БУДАГ ШАВЧИХААД АРАЙ ХҮН ТӨРХӨНДӨӨ ОРЧИХООД БАЙГАА ЭНЭ ВЮМ БАЙХДАА ӨМСӨН МАЛГАЙ ЭНЭ ТЭРИЙГ ХАРААРАЙ ЭХЛЭЭД ӨӨРӨӨ ЖААХАН Ч ГЭСЭН ГОО САЙХНЫ МЭДРЭЖМ УРЛАГ ГЭЖ ЮУ ХЭЛДЭГИЙГ УНШИЖ МЭДЧИХЭЭД ДАРАА ИЙМ ЮМ ЯРЬДАГ БОЛООСОЙ

Avatar

kkk 2019-11-07 81.27.116.7

Ene komment chinii bolovsrolgui l haruulj bnada. kkk

Avatar

Энхүүш 2019-11-07 192.82.64.145

ХАхахах

Avatar

1 2019-11-07 202.126.89.62

Un tavshiisan ya ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж