"Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин буурчээ" | News.MN

"Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин буурчээ"

"Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин буурчээ"

"Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин буурчээ"

"NEWS" агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна. 


БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ  18 АЙМАГ, АЛСЛАГДМАЛ ХОЁР  ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖЭЭ

Өнгөрөгч өдрүүдэд зүүн бүсийн дөрөв, баруун бүсийн гурван аймагт ажилласнаар салбарын сайд 18 дахь аймгийнхаа боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар яамны зүгээс бодлого зорилтоо, орон нутгийн зүгээс ажил асуудлаа танилцуулав.

Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилтын хүрээнд Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьжээ. Одоо Музей, Номын сан, Соёлын өв, Шинжлэх ухааны паркийн тухай болон Боловсролын тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагад өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ.

2019 онд улсын хэмжээнд 603 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 2019 ондоо багтааж 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар зорьж байна. Барилгын ажил авсан компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хариуцлага ярьж ажилласны хүчинд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин, суралцагчдын тоо 12 дахин буурчээ. Өнгөрөгч хичээлийн жилд нийслэлд гурван ээлжтэй 23 сургууль байсан бол өнөөдрийн байдлаар хоёр үлдсэн байна. Асуудлыг хичээлийн жилдээ багтааж шийдэх аж.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛСАН

“Сайд бүр өөрийн нэр хаягтай ажилтай байхын тулд шинэ зүйл эхлүүлж, туршсаар энэ салбарын ачаалал дийлдэхээ больсон байна. Ялангуяа багшийн ачаалал, сурагчдын гэрийн даалгавар гэдэг зүйл хадны мангаа гэгдэхээр болж, сургуульд орсон шинэхэн сурагчид буцаад цэцэрлэгтээ очъё гэж уйлах хэмжээнд хүрсэн” байгааг Ё.Баатарбилэг сайд онцлов. Тиймээс сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийжээ. Бүх аймаг, дүүргийн багш нар оролцсон удаа дараагийн үндэсний хэлэлцүүлгийн санал, зөвлөмж, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын агуулгыг 35.5, суурь боловсролын агуулгыг 8.7, бүрэн дунд боловсролын агуулгыг 9.2 хувиар багасгажээ. Түүнчлэн цэцэрлэгийн багшийн ажлаа төлөвлөх болон хүүхдийн хөгжилд үнэлгээ хийх аргачлалд өөрчлөлт оруулж, тэдний хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлсэн байна.

СУРАГЧ БҮРИЙГ СУРАХ БИЧГЭЭР ХАНГАНА

Нэгдүгээр улирлын хувьд бага анги 100 хувь, дунд, ахлах ангийн 40 хувь номтой байсан. Томилолтын энэ өдрүүдэд үлдсэн хэсгийг бүрэн хангах гурван сая ном хэвлэгдэж байна. Сая авсан мэдээллээр 6, 7, 11, 12 дугаар ангийн сурах бичгүүд түгээгдээд эхэлсэн байна гэдгийг салбарын сайд хэллээ.Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд сурах бичгийг дамын үнээр зах зээлээс авдаг байсан. Энэ нь зарим өрхийн төсөвт дарамт учруулж, номыг нь авч өгөхгүй байх шалтгаан болж байв. Энэ хичээлийн жилээс сургуулийн номын сангаар дамжуулж, сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлснээр бүх сурагчийг номтой болгох зорилт хэрэгжиж байгаа юм. Үйлчилгээний төлбөр ашигласан жилээсээ хамаарч бүх ном багцаараа 12-21 мянган төгрөгт багтах бөгөөд энэ мөнгө дараа дараагийн жилийн сурах бичгийн хэвлэлтэд зарцуулагдах ажээ.

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Судалгаанаас үзэхэд 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн 680 гаруй тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 97 хувь нь сургалтын бус цагаар, сургуулийн бус орчинд буюу гэр орон, нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн газарт үйлдэгдсэн байна. Мөн Үндэсний статистикийн хорооны түүвэр судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн 12.5 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй гэртээ ганцаараа үлдсэн бол 0-17 насны хүүхдийн 18.9 хувь нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй гэсэн тоо баримт гарчээ. Ялангуяа ахлах ангид ороод ирэхээр нь хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидог, ямар нэгэн муу зүйл болбол сургууль, багш руу нь “чихдэг” асуудал байна. Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Сургууль, багш, эцэг, эхийн гурвалсан гэрээний хүрээнд аав, ээжүүд ном, сурах бичгийг нь авч өгөх, эцэг, эхийн хурал, school police-д заавал оролцох, дотуур байр болон түрээсийн байранд амьдарч байгаа хүүхэдтэйгээ холбоо харилцаатай байх зэрэг үүрэгтэй гэдгийг дурдав. Түүнчлэн эрүүл мэндэд нь анхаарч, ядаж өглөөд унд цайтай сургуульдаа явж хэвшүүлэхийг эцэг, эхчүүдэд уриаллаа.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ЯЛГАВАРЛАХГҮЙ

Энэ хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаж буй нь хандлагаа өөрчилж эхэлсний нэг жишээ болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам” батлагдсан. Одоо сургуулиуд хамран сургах тойрогтоо хамаарах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульдаа бүрэн хамруулах ажлыг хариуцаж байна. Сургуулийн захирал тушаалаараа “Дэмжлэгийн баг”-ийг байгуулж ажиллахын зэрэгцээ тусгай сургуулиас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж эхэлсэн байна.

 “МОНГОЛ ЁС, ХҮМҮҮЖИЛ”-Д СУРГАНА

Сурагчдыг хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, уламжлалт ёс заншил, ахуйгаа таньж мэдсэн, үүрэг, хариуцлагаа ухамсарласан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг бэлтгэхэд чиглэсэн “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг баталж, “Монгол ёс, хүмүүжил” хичээлийг бага ангиудад зааж эхэлжээ.

Сургуулиудын амжилтыг сурагчдынх нь үнэлгээгээр, аймаг, дүүргүүдийг амжилтыг сургуулиудынх нь чанарын үнэлгээгээр тооцдог болно. Энэ жил анх удаа ерөнхий боловсролын төрийн өмчийн 20, хувийн хэвшлийн 20 сургуулийг эрэмбэлж үзлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ бол энэ чанарын үнэлгээний нэг л үзүүлэлт болно гэдгийг салбарын сайд онцолж байна.

Түүнчлэн дээд боловсролын сургалтын чанар, менежментийг шинэ шатанд гаргаж, монгол сургуулиудын диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болох, багш бэлтгэх тогтолцоог чанаржуулах, хичээлийг нэгдмэл агуулгаар заадаг багш нарыг бэлтгэх зэрэг урагш чиглэсэн бодлогуудаа танилцуулж, багш, сурган хүмүүжүүлэгч, соёл, спортын ажилтан, албан хаагчдын санал бодлыг сонссон юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ КОМПЬЮТЕРЖУУЛНА

Салбарын сайд орон нутгийн томилолтын хүрээнд хөрөнгө оруулалт, зарим бүтээн байгуулалтын явцыг нүдээр үзэж, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан хотын 12 дугаар сургуулийн дээврийн засвар, 9 дүгээр цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмж, Аймгийн нийтийн номын сангийн уншлагын танхимын засвар, Говьсүмбэр аймийн Шивээговь сумын 3 дугаар сургуулийн сурагчдын дотуур байр, Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмж, Завхан аймгийн Тэлмэн сумын дунд сургуулийн хичээлийн байрны засвар зэрэг аймаг бүрийн тулгамдсан асуудлыг 2020 оны төсөв, сайдын багцад суулгаж, шийдвэрлэхээр болжээ.

Эх сурвалж: БСШУСЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

улсын мөнгөөр тоглогчид сөнөтүгэй! 2019-11-07 103.229.121.216

монгол тэмүүлэл сургуулийг түрээсийн байрлуу нүүлгэнэ гэсэн буруу шийдвэрээ буцааж, зөв шийдвэр гаргаж чадахгүй бол боловсролын яамны сайдын суудлаасаа ховхроорой!

Avatar

irgen 2019-11-07 66.181.161.28

am ajil ni zursun hudalch said.

Avatar

Монгол Тэмүүлэл.... Дэлхийн иргэн 2019-11-07 192.82.65.163

Яам харьяа сургуулиа дэмжих ёстой шүү. Нийслэл нь 133 зөндөө л боломж өгсөн яагаад түүнийг нь сонсохгүй заавал дээрэм хийнэ гээд байдгийн. 21 сургууль, Глобал сургууль, ХҮИС сургууль, шинэ баригдаж байгаа сургууль гэх мэт. Муу буруу бүрийг хөхүүлэн дэмжиж, дээрэмчин гамт хэрэгтэн шинжтэй юмнуудийг өөхшүүлдэгээ болих хэрэгтэй.

Avatar

би 2019-11-07 139.5.217.200

Энэ нэг худалч сайдаас юу ч гарахгүй. Батдэлгэр мэтэд толгойгоо мэдүүлсэн ийм хүн яаж бүхэл бүтэн улсын тэр дундаа боловсролын салбарыг авч явах вэ дээ? Батдэлгэр нь би сайдад даалгаад тийм шийдвэр гардуулсан гээд 133-р сургуулийн эцэг эхчүүдэд яриад явж байгаа бичлэг нь фэйсбүүк ээр дүүрэн байна. БСШУЯ-ХАН ичээч ээ ийм хүн та нарыг төлөөлөөд өмнөөс чинь ажлыг чинь хийдэг болчихсон юм уу хэрвээ тийм бол эртхэн зайгаа тавьж өгч Монголын олон хүүхдүүдэд буян болж тус бол

Avatar

Иргэн 2019-11-07 66.181.186.165

Цэцэрлэгийн багшийн компьютерээр хангана гэнэ үү. Зүгээр л цэцэрлэгээрээ хангаад өгчих

Avatar

Зочин 2019-11-07 122.201.23.201

Сурагчдын амралтыг сунгаасаа эд хүйтнээр басл хэцүүшдээ

Avatar

Зочин 2019-11-07 122.201.24.126

Монгол Тэмүүлэл сургуулийг өөрийн байрандаа хичээл сургалтаа хэвийн явуулах боломжийг олгож өгөөч. 3 ээлжээр хичээллэж байгаа 133р сургуулийн захирал удирдлагууд үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө бол яагаад ачааллыг бууруулах боломжуудыг хаагаад байна. Шалгах хэрэгтэй !!

Avatar

Зочин 2019-11-07 66.181.184.135

4 ээлжээр хичээлдэг сургуулиа яах вэ. Баатар билэгээ Асуудлаа шийдээч. 200 хүрэхгүй хүүхэдтэй Тэмүүлэл сургуулиа нүүлгээчээ. Яг үнэндээ Тэмүүлэл нь их хурлын дарга байсан Төмөр-Очирын хувийн сургууль юм бна лаа шүү. ХУД-т Төмөрочирын хувийн сургуулийн байранд байсан ахлах сургууль л юм билээ. Төмөр очирын зөвлөх байсан Чулуунбаатар 6 сар сайд хийхдээ Тэмүүлэл Сургуулийг ХУД ээс татаж авчраад БЗД-ийн 26-р хорооны сургууль болох 133-р сургуулийн байрлуу эрх мэдэл албан тушаалаа ашиглаад орулсан

Avatar

Иргэн 2019-11-07 66.181.186.165

133р сургуулийн захирал удирдлагууд үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө бол яагаад ачааллыг бууруулах боломжуудыг хаагаад байгаа шалтгааныг тогтооно уу! 21-р сургууль, мөн Глобал сургуулийг түрээслэх боломж байхад Монгол Тэмүүлэл Сургуулийн барилгыг улаан цайм булаах гэж улайран зүтгэж байгааг шалгаж тогтооно уу. Шийдвэрлэх арга зам байсаар байхад Кембриджийн хөтөлбөртэй улсын сургуулийг тараан бутаргах Батдэлгэр гэж хүний сонирхлын ард хэн байгаа вэ шалгаач.Энэ хүн БСШУЯ-ны бодлогыг гаргаад байна уу

Avatar

Зочин 2019-11-07 66.181.186.165

66.181.184.135 -танд хандаж хэлэхэд: Монгол Тэмүүллийг хувийн сургууль гэж чамд хэн хэлээд байгаа юм бэ? Дээрэмчин сэтгэхүй чинь хэлээд байна уу. Улсын төлбөргүй сургууль гээд Яам нь эрхбиш мэдэж байгаа.Луйварчин сэтгэхүйгээ хэнд гайхуулах гээд ингээд зохиогоод худлаа яриад байдаг юм бэ

Avatar

Иргэн 2019-11-07 66.181.186.165

66.181.184.135 Яам нь эрхбиш энэ сургуулиа улсын, төлбөргүй сургууль гэдгийг мэдэж байгаа. Худлаа ярихаасаа ичээч

Avatar

би 2019-11-07 139.5.217.200

Баримттай яриарай. өөртөөгөө таарсан худалч нэгний амнаас тийм юм шиг байна гэсэн дам сургаар сонсоод түүндээ итгэчихсэн худал бүү чалчаа. чамаас бусад нь Монгол Тэмүүлэл сургуулийг төрийн өмчийн төлбөргүй улсын сургууль гэж мэднэ.

Avatar

Зочин 2019-11-07 66.181.178.199

Ур дунгуй баахан хурал, зевлегеен, тесел хетелберее зогсоогоочээ! Яам бол туухэнд байгаагуй сул дорой бна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж