Цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудтай “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2019.11.06/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Нийтийн хэв журам хамгаалах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Бүртгэл хяналтын төв, Монголын хамгаалалтын байгууллагуудын төв холбоо, Монголын хамгаалалтын байгууллагуудын холбоо, Монголын хамгаалалтын ажилтны холбоо, Нийслэлийн хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа 150 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцлоо.

Уулзалт, зөвлөгөөний хүрээнд “Гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин, цаашид анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллага, гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Гэрээт харуул хамгаалалт, хувийн хамгаалалтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, санал солилцсон.

Уулзалт, зөвлөгөөний үеэр “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, материалын ялгаа, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар оролцогчдын дунд хэлэлцүүлэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулах, холбогдох журам, зааварт нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр болсон.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж