Орост зарагдаж байгаа ухаалаг гар утас, компьютер, ухаалаг төхөөрөмжүүдэд заавал орос програм хангамж хийх тухай хуулийн өөрчлөлтийг эхний хэлэлцүүлгээр ОХУ-ын Төрийн дум арваннэгдүгээр сарын 5-нд баталлаа.
Энэ өөрчлөлт нь ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд орж байгаа юм. Гэхдээ яг ямар төхөөрөмжинд суулгах жагсаалтыг Засгийн газар гаргах юм. Хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ