ОХУ-ын HeadHunter байгууллага нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тодруулбал, Ажлын таван өдрийг дөрвөн өдөр болгох боломжтой эсэхийг судлахад шургуу хөдөлмөрлөхөд бэлэн байна гэсэн судалгааны дүн гарсан хэмээн тус судалгаа, дүн шинжилгээний мэдээллээ.
Тус байгууллагаас явуулсан судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин 10 хувь нь дэмжихгүй гэсэн байна.
Ажлын таван өдөрт хийдэг ажлаа дөрөв хоногт шахан багтааж чадна гэж дэмжигчид итгэлтэй хариулсаныг онцолжээ. Хэрвээ ажлын дөрвөн өдөртэй болбол аль гаригийг амралтын өдөр болгох вэ гэсэн асуултад 59 хувь нь Баасан гаригийг амралтын өдөр болгож, гурван өдөр дараалан амарсан нь дээр гэж хариулжээ.
Мөн ажлын цагийг нь богиносгосон ажлын таван өдөртэй байх, хуульд заасан ажлын цагаар дөрвөн ажлын өдөр хоёрын алийг нь сонгох вэ гэсэн асуултад богиносгосон ажлын цагтай таван өдрийг 30 хувь нь дэмжиж, үлдсэн 70 хувь нь ажлын дөрвөн өдөр гэдгийг сонгожээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ хавар Москва хотноо болсон Дэлхийн Хөдөлмөрийн байгууллагын 108 дугаар чуулганы индэр дээрээс технологийн өндөр дэвшлийн энэ үед Орост ажлын дөрвөн өдөртэй байж болно гэсэн санааг анх хэлснээс хойш энэ сэдэв Орост хүчээ аваад байга юм. ОХУ-ын Хараат бус үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ санааг дэмжиж байгаа юм. Ажлын дөрвөн өдөртэй байх нь иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэж тэд тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ