"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнөөс маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ. Учир нь, ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй хэмээн мэдэгджээ.
"Монголын үндэсний фронт" хөдөлгөөний жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулах зөвшөөрөл өгчээ. Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалыг Улаанбаатарт Сүхбаатарын талбайд, орон нутагт аймгуудын төвд зохион байгуулна гэж мэдэгдсэн.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ