Трампын цуваа руу дунд хуруу гаргасан эмэгтэй сонгуульд ялжээ | News.MN

Трампын цуваа руу дунд хуруу гаргасан эмэгтэй сонгуульд ялжээ

Трампын цуваа руу дунд хуруу гаргасан эмэгтэй сонгуульд ялжээ

Трампын цуваа руу дунд хуруу гаргасан эмэгтэй сонгуульд ялжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг  Виржини муж улсаас холгүй орших гольфын талбайгаасаа буцаж явахад нь замын хажуугаар зорчиж явсан дугуйтай эмэгтэй  цуваа руу дунд хуруугаа гаргаж буй зураг 2017 онд шуугиан тарьсан билээ.

Нэгэн оройн шоуны хөтлөгчид энэ талаар онигоо болгон ярьж, хүмүүс олон нийтийн сүлжээгээр үл таних эмэгтэйд “She-ro” (Баатар эмэгтэй гэсэн утгыг илэрхийлнэ) хэмээх нэр өгч байв.

Түүнийг Жули Бриксман гэдэг бөгөөд тэрбээр тухайн үед “Akima” хэмээх компанийн ажилтан байжээ. Хоёр хүүхдийн ээж, 50 настай Брисман нь тус компанийн маркетинг, олон нийттэй харилцах хэлтэст ажиллаад зургаан сар болж байсан ч өөрийн үйлдлээсээ болж ажлаасаа халагдсан юм.

Ингээд тэрбээр ажлаасаа халагдсанаасаа жилийн дараа буюу 2018 онд 2019 онд болох орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж энэ тухайгаа олон нийтэд зарлажээ. Виржиниа мужийн сонгууль саяхан болж өндөрлөсөн бөгөөд Жули тус мужийн нэгэн дүүрэгт төлөөлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр найман жил тус дүүрэгт алба хашсан Бүгд найрамдах намын өрсөлдөгчөө илт давуу ялсан гэнэ. Жули хоёр жилийн өмнөх үйлдлээ “Заримдаа эсэргүүцлээ илэрхийлэх үүнээс сайхан арга байдаггүй юм” хэмээн ярьж байжээ.

Эх сурвалж: CBS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 122.201.22.235

зам хаагаад давхихад нь бүгдээрээ хуруу гаргаад байвал мөрөөрөө явдаг болж мэдэх юм

Avatar

Зочин 2019-11-06 202.9.43.227

За манай төрийн гурван мангууу, зам хаалгаж ирээд л их далдгандгын …таарсан бүхэн хуруугаа гозойлгоцгооёоо….

Avatar

Зочин 2019-11-06 71.194.255.133

UIH gishiin bolj yu magad. gozoilgood shovoilgood bai bugdeeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж