Эрэлхэг муур амьтны асрамжийнхныг залхаажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Эрэлхэг муур амьтны асрамжийнхныг залхаажээ

Эрэлхэг муур амьтны асрамжийнхныг залхаажээ

АНУ-ын Хьюстонд байдаг "Амьдралын төлөөх найзууд" амьтны асрамжийн газар нүүрномдоо нэгэн өхөөрдөм зоригт муурыг танилцуулж, хэн нэгэн түүнийг гэртээ авч тэжээхийг санал болгожээ.

Тэд "Күйлтитэй танилц. Тэр бол эрх чөлөөнд дурлагч эрэлхэг муужгай. Тэр найзуудыгаа чөлөөлөх тун дуртай. Өдөрт хэдэн ч удаа муурнуудын өрөөний хаалгыг онгойлгож, түүнээсээ болж шийтгүүлэхээс айдаггүй.

Бид түүнээс болж анх удаа “Күйлтигээс хамгаалах” өрөөнүүдтэй болоход хүрээд байна. Тэр шөнийн цагаар яаж ийгээд ажилтнуудад харагдалгүй өөрөө оргоод, бусдыгаа бас чөлөөлдөг. Гэхдээ бид одоогоор нэг ч муур алдаагүй байгаадаа баяртай байна.

Күйлти өмнөх гэртээ нохойтой амьдардаг байсан бөгөөд нохой гэртээ орж чадахгүй байх үед хаалга онгойлгож тусалдаг байсныг бид олж мэдлээ.

Хэрвээ хэн нэгэн нохойд ээлтэй, хаалттай хаалганаас харшилтай ухаалаг муур хайж байгаа бол түргэн ирж уулзаарай. Тэгээд түүнийг аваад яв. Гуйж байна" хэмээн нийтэлжээ.

Мөн Күйлигийн танилцуулга дээр "Би бол ухаалаг, эрч хүчтэй муур. Гэхдээ жаахан ичимхий. Би гэдсээ илүүлэх тун дургүй. Хэрвээ танай гэрт нөхөрсөг нохой байдаг бол тэр надад нэг их асуудал биш ээ. Гэхдээ хүүхдийн тухайд мэдэх юм алга. Би өмнө нь хүүхдийн хажууд байж үзээгүй. Би хаалттай хаалгыг хэрхэн нээлттэй болгохыг маш сайн мэднэ. Хэрвээ ямар нэгэн  хаалга надтай өрсөлдөхөөр замд минь хөндөлсвөл би бүх хүчээрээ тэмцэж чадна. Ихэнхдээ би ялж дуусдаг даа.

Күйлти гээд нэрийг минь цээжилж аваад ирж надтай уулзаарай. Би танайд хоног төөрүүлэхээр зочлоход хэзээд бэлэн. Хэрвээ таалагдвал бүр үлдсэн ч хамаа алга" хэмээн бичжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж