МХБХ-ны хамгийн шилдэг лиг болох "Хүрхрээ" үндэсний дээд лигийн ээлжит нэгэн долоо хоног эхэлж байна. II тойргийн гал гарсан сонирхолтой өрсөлдөөнтэй, байрлалын төлөө тэмцэлдсэн тоглолтууд үлдэж буй хугацаанд хүлээж байгаа гэхэд болно.
Өнөөдрийн эхний тоглолт 14:00 цагаас эхэлж эх орон даяар NTV телевиз та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. Дээд лигийн өнгөрсөн жилийн аварга "Хоромхон" клуб энэ жил цолоо хамгаалахад тун хүнд болоод байгаа хэдий ч эцсийн мөч хүртэл дайралтаа хийх нь дамжиггүй. Сүүлээсээ гурав дахь тоглолтоо тэд өнөөдөр залуу тамирчдтай түүх маш залуу "Дэрэн" багийн эсрэг хийсэн юм.
Дэрэн лигтээ үлдэхийн төлөө харин "Хоромхон" эхний гурван байрт бичигдэж лигийг дуусгахын тулд тоглосон. Өнөөдөр "Хоромхон" клубээс довтлогч Н.Наранболд, Батболд, Улсболд буюу нэр ижил тамирчид тун сайн тоглолоо. Мэргэн буучдын жагсаалтад дэд байранд бичигдэж байсан Н.Наранболд покер буюу 4 гоолыг оруулсанаар 21 гоолтой болж хувийн амжилтаар лигийн бүх тамирчдыг тасархай тэргүүлж эхэллээ. Мөн баг нь хожил байгуулсанаар 26 оноотой болж “СэлэнгэПресс” клубтэй тэнцлээ. Харин "Дэрэн" 9 оноотой лигийн 7-р байранд бичигдсэн хэвээр байна. Мэдээж үүний араас тоглолтоо хийх “Улаанбаатарын Мазаалайнууд” баг тэдний араас нэхэж байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn