Узбек-Тажикийн хил дээрх буудалцаанд 17 хүн амь үрэгдэв | News.MN

Узбек-Тажикийн хил дээрх буудалцаанд 17 хүн амь үрэгдэв

Узбек-Тажикийн хил дээрх буудалцаанд 17 хүн амь үрэгдэв

Узбек-Тажикийн хил дээрх буудалцаанд 17 хүн амь үрэгдэв

Тажикистаны нийслэл Душанбегаас баруун урд зүгт 60 км зайтай хилийн пост руу өнгөрсөн шөнө /2019.11.05/ зэвсэглэсэн 20 этгээд дайрчээ. Тажикистаны талаас хариу гал нээж, буудалцааны үеэр нүүрэндээ баг зүүсэн этгээдүүдийн 15 нь алагдсан байна.

Харин Тажикистаны талаас нэг хилчин, нэг цагдаа амь үрэгджээ. Тажикистаны хилчид халдагч этгээдүүдийн унаж ирсэн дөрвөн автомашиныг устгаж, таван хүн баривчилсан байна.

Мөн халдлага гарсан бүс нутгийн замуудыг хааж, нийслэл Душанбе хотын ойролцоо зэвсэгт эргүүлүүдийг гаргажээ. Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон болон Засгийн газрын 20 гаруй сайд энэ сарын 12-ныг хүртэл Европын орнуудад айлчилж байгаа аж.

Эх сурвалж: EURASIANET

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж