26'000 доллараар нүдэндээ шивээс хийлгээд сохорчээ | News.MN

26’000 доллараар нүдэндээ шивээс хийлгээд сохорчээ

26’000 доллараар нүдэндээ шивээс хийлгээд сохорчээ

26’000 доллараар нүдэндээ шивээс хийлгээд сохорчээ

"Цэнхэр нүдэт цагаан луу" гэгдэгч Австралийн 24 настай Амбер Люк хэмээх бүсгүй 26 мянган ам.доллар төлж нүднийхээ цөцгийг цэнхэр өнгөтэй болгох шивээс хийлгэжээ. 40 гаруй минут үргэлжилж, нэг нүдэнд дөрвөн газар бэх шингээсэн тэр шивээсний эрсдэлийг Амбер гадарлаж байсан ч тэрбээр "төгс гоо сайхныхаа" төлөө ийнхүү зориг гаргажээ.

Харамсалтай нь, хөлнөөсөө толгой хүртэл нийт 200 шивээстэй бүсгүй гурван долоо хоногийн турш нарт хорвоог харж чадсангүй. Амбер "Би та бүхэнд мэдэрч буйгаа хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна. Ямартай ч нүдэндээ шивээс хийлгэсний дараа цөцгий дотор чинь хагархай шилнүүд хийчихсэн юм шиг маш аймшигтай өвддөг юм билээ. Харамсалтай нь, шивээсчин миний нүдний цөцгийг хэт гүн цоолчихсон. Уг нь энэ шивээсийг зөв хийвэл сохрох ёсгүй байдаг юм. Би гурван долоо хоногийн турш юм харсангүй" хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.

Уг нь Амберийн хувьд дээрх шивээс нь хамгийн сүүлийн хүнд шивээс хэмээн төлөвлөгдсөн байж.

Амберийн ээж Викки "Эх хүний хувиар хэлэхэд, зарим хүүхдүүд бидний үгийг тоолгүй хүссэн бүхнээ хийдэг. Уг нь би түүнийг энэ хорвоод авч ирэх гэж хамгийн хэцүү бүхнийг хийсэн. Тэгээд ч дуусаагүй, түүнийг жаргалтай байлгахын тулд аль чадахаараа хичээн амьдарч, арчилж, хайрлаж байна" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-06 66.181.169.116

гаж донтой маанаг

Avatar

иргэн 2019-11-06 202.5.205.2

эрхийн тэнэг байна

Avatar

Зочин 2019-11-06 103.229.123.45

тэгээд гурван долоо хоног л хараагүй бсан юм уу

Avatar

Ттт 2019-11-06 66.181.161.42

Тэнэг юмуу хаашаа юм бэ

Avatar

уншигч 2019-11-06 202.126.89.230

Шал тэнэг

Avatar

Зочин 2019-11-06 202.55.191.130

erguu s**

Avatar

зочин 2019-11-06 202.126.88.162

тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж