Цагдаагийн алба хаагч энгийн иргэнд бүртгэлгүй хэрэг тохов уу?

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагч энгийн иргэнд бүртгэлгүй хэрэг тохов уу?

Цагдаагийн алба хаагч энгийн иргэнд бүртгэлгүй хэрэг тохов уу?

Хувиараа бизнес эрхэлдэг иргэн Ц.Пүрэвдорж өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр Монголын цагдаа энгийн иргэнд бүртгэлгүй хэрэг хэрхэн тохож, эрүүдэн дарамталж, гэр бүлээр нь айлган сүрдүүлж буй талаар мэдээллээ.


Иргэн Ц.Пүрэвдорж хүнсний ногоо тарьж, боловсруулан бүтээгдэхүүн гаргадаг. Энэ бизнесээ өргөжүүлэхийн тулд иргэн Д-тэй хамтарчээ. Улмаар тэдний хооронд хоёр сая төгрөгийн маргаан үүссэн байна. Үүнийг далимдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа, хошууч Б иргэн Ц.Пүрэвдоржоос зургаан сая төгрөг нэхэж байгаа аж. Ингэхдээ бүртгэлгүй хэрэгт хүчээр гарын үсэг зуруулан, байнга дарамталж буй аж. Хэрэв нэг сарын дотор зургаан сая төгрөг өгөхгүй бол Ганц худагтад хорино, янз бүрийн хэрэг тохно” хэмээн сүрдүүлжээ.

Энэ талаар иргэн Ц.Пүрэвдорж ярихдаа “Миний хувьд нэг иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүссэн хоёр сая төгрөгийн маргаан байгаа. Үүнийг их хэмжээний мөнгө залилсан болгож, эрүүгийн хэрэг үүсгэнэ гээд дарамталж байна. Цагдаа Б миний бичиг баримтыг хурааж аваад регистрын дагуу бүх мэдээллийг судалсан.  Тэр хэлэхдээ “Чи айлын ганц хүүхэд юм байна, эх чинь 70 настай, хүүхэд чинь тавхан настай. Чиний араас хэн ч явахгүй. Одоо чамайг ганц худагтад хийнэ. Эсвэл энэ хүнийг хохироосон үнэн, сарын дотор зургаан сая төгрөг өгч, хохиролгүй болгоно гэсэн бичиг дээр гарын үсэг зур” гэсэн. Би ч гарын үсэг хүчээр зурж, суллагдсан.  Гэтэл гомдол гаргасан иргэн Д-ийн ах бас намайг дуудаж, дахиад зургаан сая төгрөг нэхсэн. Ингээд тус бүр зургаан сая төгрөг өгөх болж байгаа юм. Уг нь анхны маргаан хоёр сая төгрөг байдаг. Бас болоогүй цагдаа Б эхнэрийг маань дуудаж, нөхрийн чинь хэргийг шүүх рүү шилжүүлчихсэн гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн Прокурорын газарт очлоо. Надад үүсгэсэн Эрүүгийн хэрэг байна уу гэж асуутал танд ямар ч хэрэг үүсгээгүй байна гэв. Цагдаа нарын нэр хүнд нийгэмд унасан. Эрүүдэн шүүдэг, айлган сүрдүүлдэг, дарамталдаг гэж үнэн юм байна. Би өөрөө биеэрээ мэдэрлээ. Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газарт би гомдол гаргасан. Хариу ирээгүй байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж