Исламын шашинтнуудын хамгийн их очиж мөргөл залбирал үйлддэг Мекка ариун хотод томоохон хэмжээний осол гарчээ. Мекка хотын Гранд Исламын сүмийн барилга дээр өргөгч кран унасан байна.
Сүмийн барилга нурж мөргөл үйлдэж байсан 107 гаруй мөргөлч амь үрэгдэж, 230 гаруй хүн бэртэж гэмтээд байна. Саудын Арабын Мекка хотод байдаг Гранд Исламын сүм нь дэлхий дээрх хамгийн том Исламын мөргөлчдийн сүм юм. Осол гарах үед сүмд мөргөлчид дүүрэн байжээ. Саудын Арабын Иргэнийг хамгаалах газраас цаг агаарын таагүй байдлаас болж осол гарсан гэж тайлбарласан байна. Хүчтэй салхин шуурга, ширүүн борооны улмаас өргөгч кран сүмийн барилга дээр нурж унажээ. Жил Исламын шашинтнууд Хаж мөргөл болдог. Энэ мөргөлийн үеэр олон зуун мянган Исламын шашинтан Меккс хотыг зорин ирдэг. Хотын захиргаа Хаж мөргөлийн өмнө дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх мөргөлчдийг угтаж авахаар бэлтгэл ажлаа базааж байжээ. Осол орон нутгийн цагаар баасан гаригийн орой 17 цаг 23 минутанд болсон байна. Амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн мөргөлчдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм.
Т.АНУ