Нохой товчлуур ашиглан хоёр настай хүүхдийн түвшинд ярьж сурлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Нохой товчлуур ашиглан хоёр настай хүүхдийн түвшинд ярьж сурлаа

Нохой товчлуур ашиглан хоёр настай хүүхдийн түвшинд ярьж сурлаа

Та хэзээ нэгэн цагт хайртай нохой чинь юу бодож байдаг бол гэж бодож үзсэн үү? Тэд хүмүүст хэр их хайртай тухайгаа боддог юм болов уу?  Ноход  урьд насандаа сайн  явсан учраас  сайн эзэнтэй таарсандаа талархдаг болов уу.  Эсвэл зөвхөн хоол л бодож байдаг байх. Үнэн хэрэгтээ тэдний бодлыг мэдэх  ямар ч аргагүй ч нэгэн эмэгтэй бууж өгөлгүй нохойтойгоо хүний хэлээр харилцах арга олжээ. 26 настай хэлзүйч Кристина Хангер 18 сартай Стелла нохойндоо зориулж бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэх цөөн хэдэн үг бүхий самбар хийжээ.

Ингэснээр түүний нохой эзэндээ ямар нэг зүйл хэлэхийг хүсвэл дээрх самбарын товчлууруудаас сонгон дээр нь гишгээд өөрийгөө ойлгуулах боломжтой болсон байна. Кристинагийн төлөвлөсөн бүхэн амжилттай болж Стелла ядарсан үедээ унтмаар, өлсөхөөрөө хоол идэхийг хүсч буйгаа, цэцэрлэгт хүрээлэнд салхилмаар байгаагаа хэлж сурсан байна.

Нэг өдөр Стелла хаалганыхаа өмнө гаслаж байхад нь Кристина түүнээс яг юу хүсч байгааг нь лавлахад нохой түүний бүтээсэн самбар дээр очиж "Хүсч байна", "Жэйк", "Ир" гэсэн товчлууруудыг  гишгээд эргэн хаалга руу явжээ. Тун удалгүй Кристинагийн нөхөр Жэйк гэртээ ирэхэд Стелла дахин самбар дээр очоод "Аз жаргалтай" хэмээх товчийг гишгээд гэдсээ илүүлэхээр дээшээ харан хэвтсэн байна. Гайхалтай.

Кристина Сан Диэгод нэгээс хоёр настай хүүхдүүд хэлд ороход тусалдаг ажил хийдэг гэнэ. Түүнчлэн нохойгоо найман долоо хоногтойгоос нь хойш үг зааж байгаа ажээ. Стелла одоо 29 орчим үгийг өөрийн болгоод зогсохгүй тав хүртэлх үг холбон өгүүлбэр бүтээж сурсан байна.

Кристина "Стелла намайг үргэлж гайхшируулж байна. Өдөр ирэх тусам тэр улам ойлгомжтой ярьдаг болж байна. Тэр яг л хоёр настай хүүхэд шиг өгүүлбэр холбож чадаж байна" хэмээн ярилаа.

Стелла "алхах", "далайн эрэг" гэдэг үгсийг хэрэглэх хамгийн дуртай гэнэ. Цаашдаа Кристина нохойндоо улам олон үг заах, түүгээр ч зогсохгүй өөр нохойнуудыг сургахаар зорьж байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж