Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2019.11.06/ 13.20 цагийн орчимд “Приус-30” маркийн автомашины жолооч осол гаргаж, замын хажууд явсан охиныг дайрчээ. Ослын улмаас охин газар дээрээ амиа алдсан бөгөөд цагдаа нар ослын газар ажиллаж байна. Харин жолооч биедээ хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ хэргийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ