Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ | News.MN

Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ

Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ

Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ

Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг албаныхан илрүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн.

Тэгвэл хугацаа нь дууссан их хэмжээний шоколад худалдахыг завдсан иргэнийг Зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогоор уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг мэргэжлийн хяналтын газраас лацдаж, битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах гэнэ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-06 202.9.44.109

Торгох нь тохирсон шийтгэл болж чадахгүй. Олон хүн, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлсэн гэмт хэрэг шүү дээ. Шоколадны төрлийн бүтээгдэхүүн хугацаа нь дуусмагч хорт бодистой болдог

Avatar

Zochin 2019-11-06 122.201.21.95

Хүүхдүүдийг хордуулж а**х гэж байсан амьтныг зүгээр торгоод өнгөрөх гэж үү? Олон хүн алсантай ижил, а******н сэтгэхүйтэй н**ш байна ш дээ. Шоронд хийх хэрэгтэй!

Avatar

bayarlalaa 2019-11-06 119.40.98.106

evii bidnii huuhduud l idne shuudee. 500000 baga baina!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж