Нэгтгэсэн гурван сангаас ЖДҮХС-г салгах Ж.Ганбаатарын санал дэмжигдлээ | News.MN

Нэгтгэсэн гурван сангаас ЖДҮХС-г салгах Ж.Ганбаатарын санал дэмжигдлээ

Нэгтгэсэн гурван сангаас ЖДҮХС-г салгах Ж.Ганбаатарын санал дэмжигдлээ

Нэгтгэсэн гурван сангаас ЖДҮХС-г салгах Ж.Ганбаатарын санал дэмжигдлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгтгэсэн гурван сангаас  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах горимын санал гаргасан нь дэмжигдлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ  “Монгол улсын 2020 оны төсвийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлээд Засгийн газар буцаан татсан. Нийлүүлсэн гурван сангаас  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах шаардлага байгаа. Буцаагаад татсан учир одоо уялдана гэж бодож байна. Үгүй бол хууль хоорондын зөрчил үүснэ. Жижиг дунд үйлдвэрлэл бол татварын бааз суурийг нэмэгдүүлэх хамгийн чухал хэсэг. Ажлын байр нэмэгдүүлэх гол цэг гэж би хувьдаа үздэг.  ЖДҮ бол Монгол Улсын ирээдүйн гол тулах цэг. УИХ-ын 2019 оны 60, 61-дугаар тогтоол батлагдсан. Жижиг дунд үйлдвэрлэл агентлаг байна гэсэн ийм тогтоол. Энэ тогтоол яагаад биелэгдэхгүй төсөвт агентлагийн асуудал тусгагдаагүй  юм бэ?   Мөн ЖДҮ-ийн төсвийн хууль яагаад мөрдөгдөхгүй байна вэ. Энэ УИХ-д ЖДҮ-г хамгаалдаг, өмгөөлдөг хүн алга” гэсэн юм.

Ингээд нэгтгэсэн гурван сан буюу  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж тус санд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах гэсэн горимын саналын дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.

Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төсвийн хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.156

Торийн ондор албан тушаалтнууд оорсдоо авах боломжгуй болох оороо санг угуй хийх гсэн оррлдлого хийж байгаа нь гутамшигтай явдал. Хуулиа хэрэгжуулвэл 100 орчим тэрбум тогрог 20 оны тосовт тусгах естой биз дээ. Иймээс 50 биш 100 тэрбумийг ту сгуулахаар хамтран тзмцэтгээе.

Avatar

Зочин 2019-11-06 202.126.88.207

Маш зөв санал гаргалаа. ЖДҮ, Аялал жуулчлал хоёрт онцгой анхаарч хөгжүүлэх хэрэгтэй. Тусдаа яам агёнтлагтай болгооч.

Avatar

Хүн 2019-11-06 103.14.36.6

Маш зөв санал бна

Avatar

Зочин 2019-11-06 103.14.36.6

Mash zuw sanal graga san bna

Avatar

Хүн 2019-11-06 220.244.194.51

Монголын сэтгүүл зүй ялзарч худалдагдсаны тод жишээ энэ Улаан бал нэвтрүүлгийн Шодойсамбуу боллоо. Ярилцлага биш эрх баригчдын Үндэсний фронтоос ял асуух байцаалт мушгин гуйвуулалт боллоо. ШИВШИГ ӨӨӨ БУЗРУУДАА

Avatar

зочин 2019-11-06 192.82.77.235

яг үнэн, Тэр Лойдойсамбуу гэж яасан бүдүүлэг хачин н**ш вэ., юу юэ тэр одоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж