Монголбанкны ерөнхийлөгчийг үндэслэлгүй огцруулахаар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Монголбанкны ерөнхийлөгчийг үндэслэлгүй огцруулахаар ярьж байна

Монголбанкны ерөнхийлөгчийг үндэслэлгүй огцруулахаар ярьж байна

Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар СЗХ-ны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч нарыг чөлөөлөх тухай УИХ-ын дарга Г.Занданшатарын саналыг хэлэлцэж,  гишүүдийн дийлэнх саналыг дэмжив.

Гэвч хуулийн үндэслэлгүй асуудлыг оруулж ирсэн гэдэг асуудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр хөндсөн билээ. Түүний хэлснээр бол СЗХ-ны дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга нь хариуцлага алдсан гэж дангаараа дүгнэчихээд огцруулах шаардлага тавьж болохгүй бөгөөд Монголбанкны аливаа шийдвэр хамтын удирдлагын зарчмаар гарах хуулийн заалттай гэдгийг сануулсан ба чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад нь энэ тухай хэлэлцэх нь зохимжгүйг хэлсэн юм.

УИХ-ын дарга дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх үндэслэлээ Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАТФ олон улсын байгууллагын Саарал жагсаалтад орсонтой холбон буруутгаж, хариуцлага тооцно гэж үзэж байгаа ба энэ тухайгаа ч ФАТФ-т бичсэн захидалдаа зориуд онцлон дурдсан билээ.

Гэвч түүний онцолсон энэхүү үндэслэлийг олон нийт бууруушаан бусад албан тушаалтнуудад адилхан хариуцлага тооцох шаардлагыг тавьж байгаа. Ялангуяа, Монголбанктай холбоотой ямар ч асуудал ФАТФ-аас дахин хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжид тусгагдаагүй тул УИХ-ын даргын гаргаж тавьсан үндэслэл нийгмийн сүлжээнд үгүйсгэгдэж байна.

Харин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргаж тавьсан Төв банкны тухай хуулийн 26.6.4 заалт дахь үүрэгт ажлаа хангалттай биелүүлээгүй гэдэг шалтгаанаар шийдэх гэвэл бас л үндэслэл болж өгөхгүйг хуульч нар тайлбарлаж байна. Учир нь хэрэв энэ заалтаар огцруулах саналыг УИХ-ын чуулганаар оруулах юм бол урд нь монголбанкны үйл ажиллагааг үнэлсэн дүгнэлт гарах ёстой юм байна. Гэвч чуулган 5 дахь өдөр хуралдана. Сүүлийн үед Монголбанкны үйл ажиллагааг төрийн байгууллагаас хянаж шалгасан үйл явдал болоогүй. Харин өмнөх удирдлагынх нь  ажиллаж байсан цаг хугацааны үеийн үйл ажиллагааг шалгах Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж дүгнэлт гаргаснаа танилцуулж байсан юм. Түүнээс хойш Монголбанкинд дахиж ажлын хэсэг гарч үйл ажиллагаатай нь танилцсан тухай мэдээлэл гараагүй юм.

Эндээс үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийг хуулийн үндэслэлгүйгээр огцруулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар тавьж байна.

У.ХҮРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж