330,203 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

330,203 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 182,704,590 төгрөгийн үнийн дүн бүхий 330,203 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +8.33%) болон "Гермес центр" ХК (HRM +3.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -8.22%) болон "АПУ" ХК (APU -3.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50,450,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 18367.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,442,739,941,186.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж