Хөгжлийн бүсийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бүсийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэв

Хөгжлийн бүсийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэв

Монголын Ардчилсан Холбооны Удирдах зөвлөлөөс өнөөдөр /2019.11.06/ Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, Чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардах бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Монголын Ардчилсан Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар

-Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуулийн төсөл санаачилж, Монголоос 900, БНХАУ-аас 900 га газрыг хил орчмын бүсэд тус тус нийлүүлээд “Хөгжлийн бүс” гэдгийг байгуулах гэж байна. Ингэснээр Хятад иргэд 30 хоног визгүй чөлөөтэй зорчиж, бизнес хийх орчин бүрдэж байна. Үүний уршгаар Монгол улсын хил халдашгүй, дархан байдал алдагдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл Монгол улс хилгүй болох гэж байна. Үүнийг Гадаадын иргэн харьяатын байгууллага хянахгүй гэж мэдэгдсэн. Энэ хууль зөвхөн Замын үүд дээр хэрэгжихгүй. Монголын бүх боомтууд дээр үйлчилнэ. Ийм ноцтой хуулийн төслийг УИХ-д өргөн барьж оруулж ирж байгаа юм.

Мөн хуулийн төсөлд: “Хилийн дагуух орон нутгийн хөгжлийн бодлого, гадаад харилцаа, төрийн нэгдсэн бодлогод захирагдана” гэжээ. Үүнийг тайлбарлавал, Хөгжлийн бүсийн дарга нь хятад, орлогч нь монгол хүн байж болно гэсэн үг. Энэ бол Монгол улсын хөгжлийн нэгдсэн бодлогод огт харьяалагдахгүй. Тусдаа үйл ажиллагаа явуулдаг, бие даасан байгууллага болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд захирагдахгүй болно.

Үүнээс гадна “Амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой, эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа, санхүүгийн салбарыг Олон улс, Европын Холбооны стандартад нийцүүлнэ” гэсэн зүйл, заалтыг зөрчиж байна. Үнэндээ Эрээн хотод зарагдаж буй бараа, бүтээгдэхүүн БНХАУ-ын стандартад нийцдэггүй. Үүнийг хятадууд өөрсдөө ч баталдаг. Тэд ярихдаа “Манай улсын стратегийн буюу стандартад хамрагдаагүй бүтээгдэхүүн Эрээн дээр зарагддаг. Тиймээс танайд баригдаж байгаа барилга, байшин, хоол хүнс ямар байх нь ойлгомжтой” гэдэг.

Энэ мэт маш олон асуудал гадны лоббигоор УИХ-ын гишүүдийн гараар дамжин, хууль болгохоор зүтгүүлдэг. Үүний хамгийн ноцтой жишээ бол хилийн Чөлөөт бүс буюу Хөгжлийн бүс гэдэг хуулийн төсөл орж ирж байгаад бид туйлын харамсч, эрс эсэргүүцэж байна.

Баян-Өлгий аймгийн Ардчилсан Холбооны дарга Х.Хайсанай

-Монгол улс Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын Чөлөөт бүс болгоно гэж яриад олон жил болж байна. Баян-Өлгий аймгийн хувьд Цагааннуурын Чөлөөт бүс гээд нэг том хашааг 2000 онд барьсан. Уг хашаа хааш хааш нь таван км-ийн хэмжээтэй 1.300.000.000 бариад 19 жил болж байна. Энэ хугацаанд хашаан дотор юу ч хийгдээгүй, хэрэгжээгүй. Тэгсэн хэрнээ 17 цагдаа тэр хоосон хашааг өнөөдрийг болтол манаж байна. Улсын төсвийн мөнгийг яагаад ингэж үргүй зарцуулж байна вэ. Тэгээд Цагааннуурын Чөлөөт бүсийн Захиргаа гээд Улаанбаатар хотод өндөр барилга дотор хэдэн хүн ажиллаад сууж байдаг. Баян-Өлгий аймгийн төвд салбар гээд бас арваад хүн ажиллаж байна. Гэтэл яг тэр Чөлөөт бүс нь хоосон хашаа байгаад байдаг. Ядахдаа Худалдааны төв юм уу барилга барьсан бол өөр хэрэг шүү дээ гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж