Ажилгүйдлийг тэлж, ажил олгогчдыг нэрмэсэн НДШ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийг тэлж, ажил олгогчдыг нэрмэсэн НДШ

Ажилгүйдлийг тэлж, ажил олгогчдыг нэрмэсэн НДШ

Барилгачин Дорж сарын 850 мянган төгрөгийн цалинтай. Тэр сар бүрийн 850 мянган төгрөгийн цалингаасаа өнөөдрийн байдлаар 96.900 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Ирэх 2020 онд онд 106.250 төгрөгийг төлөхөөр болж байгаа юм. Үүнийгээ өөрийнхөө ирээдүйн хөрөнгө оруулалт гэж итгэдэг. Гэхдээ ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэдэхгүй түүнд энэхүү нэмэгдэл өнөөдрийн хувьд асуудал дагуулж, ажил олгогчдод нь дарамт болж байна.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд мөн хоёр хувь нийтдээ таван хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой холбоотой гэж эрх баригчид тайлбарладаг. 

Иймээс ажил олгогчид цалин нэмэхийг хүсэхээ больжээ. Харин ч ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголт олон жижиг компаниудад тулгарч байна. 

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны  төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан  мэдээлэл хийхдээ НДШ-ийн нэмэгдлийг эргэн харахыг сануулав. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголын Засгийн газарт тулгасан нэг шаардлага нь НДШ-ийн нэмэгдэл байв. Сонгуулиар гарч ирэхдээ нэг ч татвар нэмэхгүй хэмээн амлаж байсан Ардын намын бодлогоор жил ирэх тусам НДШ тодорхой хувиар нэмэгдэж байгаа юм. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийнхэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газраас шаардсан юм.

Учир нь, УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН ажил, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгсөн нь цав цагаан цаасан дээр тод хараар бичигдсэн бий. Нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж сонгуулиар амлаж гарч ирсэн МАН татвар нэмэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд авч буй арга хэмжээ. Эдийн засаг хямарсан учраас ийм сонголт хийхэд хүрлээ хэмээн тайлбарлаж байсан. Харин өнөөдөр эдийн засаг өсөлттэй байгааг ам уралдан ярьцгааж байгаа. Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа юм бол ажилгүйдлийг тэлж, ажил олгогчдод дарамт болсон нэмэгдлээ нэг мөр больчихож болохгүй юм уу. Санд хуримтлагдсан мөнгийг нь сайд дарга нар үрж, алга болсныг нь ард түмэн төлөх ёсгүй баймаар 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж