Жүжигчин Аглуу төрсөн өдрөөрөө “Ид шидтэн" болов

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Жүжигчин Аглуу төрсөн өдрөөрөө “Ид шидтэн" болов

Жүжигчин Аглуу төрсөн өдрөөрөө “Ид шидтэн" болов

Жүжигчин Аглуу буюу гавьяат жүжигчин Л.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр /2019.11.6/ тохиож байна. Тэрбээр өөрийн төрсөн өдрөө “Ид шидийн орон”-д тэмдэглэж, тус төвийн хүүхдүүдэд ном, хичээлийн хэрэглэл бэлэглэлээ.

“Ид шидийн орон” төв нь хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалж, тусламж үзүүлдэг сэтгэл зүйч, хуульч өмгөөлөгч зэрэг мэргэжлийн багаас бүрдсэн хамт олон бөгөөд жил гаруйн хугацаанд 144 хүүхдэд тусламж үзүүлсэн байна. Хийж бүтээж буй ажил нь бусдад нээлттэй байдаг "Ид шидийн орон" төслийг дэмжиж, тусламж үзүүлж байгаа хүмүүст "Ид шидтэй ах/ эгч" батламж олгодог уламжлалтай. Энэ удаад жүжигчин Аглууд уг батламжийг олгосон юм.

Жүжигчин Аглуу нь 1975 оны арваннэгдүгээр сарын 6-нд Хэтний аймгийн Биндэр суманд төрсөн бөгөөд өнөөдөр 44 нас хүрч байгаа юм. Түүнийг Баттулга хэмээх нэрийн сүүлийн дөрвөн үсгээр нь Аглуу хэмээн нэрийдэх болсон юм.

Тэрбээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө “Ачлалт хүүхдүүд”төрийн бус байгууллагад зочилсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж