Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна | News.MN

Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамбын музейг татан буулгаж, УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн музейг шинээр байгуулах тухай мэдээлэл цацагдаад буй.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах Орон нутгийг судлах музейд зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит танхим байрладаг. Музей сонирхохоор ирсэн иргэдэд Ч.Лодойдамбын эдэлж хэрэглэж байсан үзмэр харагдахаа байж, оронд нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эд зүйлс байрлах болсон  гэх мэдээллийг цацаад байгаа юм. Тиймээс тус музейн захирал Н.Оюунзулын хэлснээр эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын үзмэрийн танхим борооны дусаалаас болж таазанд цууралт өгч нурах аюултай байсан тул өөр танхим руу шилжүүлсэн байна. Харин татан буулгасан гэх мэдээлэл ташаа ойлголт аж.  Энэ талаар тэрбээр “Манай музей үзмэрийн арав гаруй танхимтай. Үүний нэг нь эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын танхим юм. Олон нийтийн ойлгож байгаа шиг үзмэрийн танхимыг татан буулгаагүй, эд өлгийн зүйлсийг эвдэрч аюулд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөр танхим руу шилжүүлсэн. Эрдэмтэн Ч.Лодойдамбын үзмэрийг үзэгчид үзэж сонирхох боломж нээлттэй. Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эд хэрэгслийг музейд байрлуулах, шинэ танхим нээх тогтоол гаргасан. Шинэ танхим тохижуулах  хөрөнгө оруулалтыг Ц.Дашдорж агсны ар гэрийнхэн өөрсдөө хариуцаж байгаа. Гэхдээ энэ танхимд ямар нэр өгөх нь тодорхойгүй байна" гэлээ.

Музейд нэрт зохиолчийн  200 гаруй эдлэл хэрэгсэл хадгалагдаж байгаа аж.  Одоогоор түүний нэрэмжит танхимын нэрийг өөрчлөөгүй гэнэ.  Мөн УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эдлэл хэрэгслийг ч бас өөр танхимд байршуулсан аж. Гэхдээ Орон нутгийг судлах музейд байрлах Ч.Лодойдамбын танхимын нэрийг "Алдартнууд"-ын танхим болгон өөрчилж магадгүй бололтой. Музейн захирал С.Оюунзулын тайлбарласнаар музейн сан хөмрөгт  олон эрдэмтэн, зохиолчийн бүтээл хадгалагддаг төдийгүй аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатруудыг ч бас алдаршуулж нэг танхимд байршуулахаар төлөвлөсөн аж.  Тус музей нь  10 танхимтай, 2600 үзмэртэй. Үүний 1600-г нь үзүүлэнгийн танхимд дэглэн үзэгчдэд толилуулдаг байна.

Анх 1947 онд Орон нутаг судлах танхим нэртэйгээр байгуулагдаж 1967 оноос музейн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Орон нутгийг судлах музейн барилга муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн  шалтгаанаар шинээр музей байгуулах ажлын тендер зарлагджээ. Шинээр музей байгуулахад 3.8 тэрбум шаардлагатай аж. Харин одоогийн музейн барилгыг нураах эсэх нь тодорхойгүй ба шинэ музейг Есөнбулаг сумын төв байгуулах зураг төслөө гаргасан бол  музейн нэршил одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 158.255.179.98

ХЭНТИЙ АЙМГИЙН МУЗЕЙД УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ГАНТУЛГЫН ТАНХИМЫНГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ!

Avatar

Зочин 2019-11-06 202.55.188.84

Ундны усаа шийдчихэж чадахгүй байж 4 тэрбумаар музей барихаар бадар барьж байдаг. Энэ цамаархал уу, арчаагүй явдал уу эсвэл тэнгэрлэг монгол суртал уу?

Avatar

Зочин 2019-11-06 139.5.218.106

Нэг муу гишуун ухээл биз музейд ямар хамаа байнаа урлаг соел туухэнд падгуй шуудээ

Avatar

Хүн 2019-11-06 193.119.121.87

Монголын сэтгүүл зүй ялзарч худалдагдсаны тод жишээ энэ Улаан бал нэвтрүүлгийн Шодойсамбуу боллоо. Ярилцлага биш эрх баригчдын Үндэсний фронтоос ял асуух байцаалт мушгин гуйвуулалт боллоо. ШИВШИГ ӨӨӨ БУЗРУУДАА

Avatar

Зочин 2019-11-06 66.181.184.239

энэ улс төрчдийг музейд гэж юу вэ. Эднээс илүү эгэл хүмүүс зөндөө шүү. Ар гэрийнхэн нь ичдэг болоосой.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.166.134

Tamhichin Dahsdorj Lodoidamba guaitai zeregtseh, muzeuid <>-aa taviulah hemjeenii hun mon uu bish uu bodood uz dee.

Avatar

Зочин 2019-11-06 202.131.234.154

Ene Dashdorj ni tegeed Govialtaid tiim l ih gavya baiguulsan hvn yum bh daa, aimar ornihoo neriig tvvhend duursgasan8 unelj barahgui ig zuil hiisen bol yaya gehsen;( ,,umgutei bol yug ch heniig ch hudaldaj avdag bolsoni tod jishee!!!

Avatar

zochin 2019-11-06 66.181.166.134

Uil yavdal 40 jiliin daraa tuuh boldog gedeg bhaa.Shine tanhim arai l ert uu

Avatar

иргэн 2019-11-06 66.181.176.207

сум ийм олон үзмэртэй музейтэй байна гэдэг маш бахархмаар . Та нарт баяр хүргэе.

Avatar

Мх 2019-11-06 103.206.194.6

Юу болоод байгаа юм бэ? дээвэр нь цууралт өгсөн өрөөнөөс Лодойдамба гуайн үзмэрийг аврахаар гаргаад оронд нь Дашдоржийнхийг болохоор цуурсан дээвэр нураад эвдэрч хэмхэрвэл хэмхэрч л байг гэсэн санаагаар байрлуулсан болж таарч байгаа юм уу хаашаа юм бэ??? Хүмүүсийн хүсэл зорилгыг далимдуулаад хэдэн төгрөг салгаж л байвал ХАМААГҮЙ БОЛСОН ЮМ УУ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж