Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Ч.Лодойдамбын үзвэрийг буулгаагүй, Ц.Дашдоржийн танхим байгуулна

Төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамбын музейг татан буулгаж, УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн музейг шинээр байгуулах тухай мэдээлэл цацагдаад буй.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрлах Орон нутгийг судлах музейд зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит танхим байрладаг. Музей сонирхохоор ирсэн иргэдэд Ч.Лодойдамбын эдэлж хэрэглэж байсан үзмэр харагдахаа байж, оронд нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эд зүйлс байрлах болсон  гэх мэдээллийг цацаад байгаа юм. Тиймээс тус музейн захирал Н.Оюунзулын хэлснээр эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамбын үзмэрийн танхим борооны дусаалаас болж таазанд цууралт өгч нурах аюултай байсан тул өөр танхим руу шилжүүлсэн байна. Харин татан буулгасан гэх мэдээлэл ташаа ойлголт аж.  Энэ талаар тэрбээр “Манай музей үзмэрийн арав гаруй танхимтай. Үүний нэг нь эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын танхим юм. Олон нийтийн ойлгож байгаа шиг үзмэрийн танхимыг татан буулгаагүй, эд өлгийн зүйлсийг эвдэрч аюулд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөр танхим руу шилжүүлсэн. Эрдэмтэн Ч.Лодойдамбын үзмэрийг үзэгчид үзэж сонирхох боломж нээлттэй. Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эд хэрэгслийг музейд байрлуулах, шинэ танхим нээх тогтоол гаргасан. Шинэ танхим тохижуулах  хөрөнгө оруулалтыг Ц.Дашдорж агсны ар гэрийнхэн өөрсдөө хариуцаж байгаа. Гэхдээ энэ танхимд ямар нэр өгөх нь тодорхойгүй байна" гэлээ.

Музейд нэрт зохиолчийн  200 гаруй эдлэл хэрэгсэл хадгалагдаж байгаа аж.  Одоогоор түүний нэрэмжит танхимын нэрийг өөрчлөөгүй гэнэ.  Мөн УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эдлэл хэрэгслийг ч бас өөр танхимд байршуулсан аж. Гэхдээ Орон нутгийг судлах музейд байрлах Ч.Лодойдамбын танхимын нэрийг "Алдартнууд"-ын танхим болгон өөрчилж магадгүй бололтой. Музейн захирал С.Оюунзулын тайлбарласнаар музейн сан хөмрөгт  олон эрдэмтэн, зохиолчийн бүтээл хадгалагддаг төдийгүй аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатруудыг ч бас алдаршуулж нэг танхимд байршуулахаар төлөвлөсөн аж.  Тус музей нь  10 танхимтай, 2600 үзмэртэй. Үүний 1600-г нь үзүүлэнгийн танхимд дэглэн үзэгчдэд толилуулдаг байна.

Анх 1947 онд Орон нутаг судлах танхим нэртэйгээр байгуулагдаж 1967 оноос музейн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Орон нутгийг судлах музейн барилга муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн  шалтгаанаар шинээр музей байгуулах ажлын тендер зарлагджээ. Шинээр музей байгуулахад 3.8 тэрбум шаардлагатай аж. Харин одоогийн музейн барилгыг нураах эсэх нь тодорхойгүй ба шинэ музейг Есөнбулаг сумын төв байгуулах зураг төслөө гаргасан бол  музейн нэршил одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж