Хоолны бичлэг хийх гээд ажлаасаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Хоолны бичлэг хийх гээд ажлаасаа гарчээ

Хоолны бичлэг хийх гээд ажлаасаа гарчээ

"Сайхан ажил гэж байдаг юм шүү. Орвол битгий гараарай". Хятад, Энэтхэг үндэстний хоол, пицца гээд  өөрийн дуртай  бүхнээ идсэний төлөө мөнгө олж, карьераа хөгжүүлж болдог байх нь.

Чарна Роулэй  гэх 22 настай блогер чухам үүний төлөө хийж байсан бүтэн цагийн ажлаасаа гарчээ. Чарна хүмүүсийн санал болгосон хоолыг идэж байгаа бичлэгээ  цахим ертөнцөд тавьдгаараа Англидаа анхдагч гэнэ.

Гэр бүлийн багц буюу дөрвөн хүний порцтой хятад хоолноос эхлээд хоёр том пиццаг хачиртай нь идэх хүндхэн сорилтуудыг долоо хоногт хоёр удаа давж өөрийн юүтүб хуудаснаа нийтэлдэг энэ бүсгүй аль хэдийн 40 мянга гаруй үзэгч, таван мянган шүтэн бишрэгчтэй болсон байна.

Түүний хамгийн алдартай бичлэг бол хоёр порц мах, нэг порц шарсан будаа, шарсан төмс, ороомог, тахиан бөөрөнхий мах, жигнэмэгээс бүрдсэн 5000 калори бүхий хятад хоол идэж буй 48 мянган үзэгчтэй бичлэг юм.

Чарна "Миний анхны бичлэг бол "Пицца Хат"-ын хоёр том пиццаг хоёр порц хачиртай идэх байсан. Түүний дараа Английн түргэн хоолны олон газраас надад санал ирсэн юм. Тийнхүү би МакДональдс, Греггс, Пицца Хатын хоолыг идэж бичлэг хийдэг болсон доо. Би долоо хоногт дор хаяж 30 орчим минутын 100 еврогоор үнэлэгдэх бүрэн хэмжээний хоёр бичлэг хийдэг. Миний ирээдүйн том зорилго бол 10 мянган калори хоол идэх. Бичлэг хийж байхад шүдний завсар юм орох, нүүрэнд хоол наалдах зэрэг асуудал гардаг ч үзэгчдэд тэр нь хөгжилтэй санагддаг" хэмээн ярьсан юм.

Од  бүсгүй одоогийн байдлаар хоолонд 1000 орчим евро зарцуулаад байгаа бөгөөд олон брендтэй хамтарч ажилласнаар мөнгө олж эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Тэрбээр бичлэгүүддээ илүү их цаг зарцуулахын тулд бүтэн цагийн ажлаасаа гарч цагийн ажил хийж байгаа гэнэ.

Чарни өөрийг нь хүмүүс “бүдүүн”, “уг нь их идэхгүй байвал хөөрхөн охин” гэх мэтээр хэлэхийг тоолгүй өөрийнхөө хоббиг дагах нь түүнд бүхнээс илүү сайхан байдаг гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж