"Fantastic Beasts" киноны гуравдугаар ангийн зураг авалт ирэх жил эхэлнэ | News.MN

"Fantastic Beasts" киноны гуравдугаар ангийн зураг авалт ирэх жил эхэлнэ

"Fantastic Beasts" киноны гуравдугаар ангийн зураг авалт ирэх жил эхэлнэ

Нөү-маж буюу магл биш  яг одоо саваагаа авч гараад ид шидийн амьтдаа цуглуулж эхлээрэй. Учир нь, "Гайхамшигт мангасууд" киноны удаан хүлээлгэсэн, гуравдугаар ангийн зураг авалт ирэх хавар эхлэх гээд байна.

Эргэн сануулахад, Эдди Рэдмэйний тоглосон Ньют Скамандтай анх 2016 онд "Гайхамшигт мангасууд ба тэднийг хаанаас олох вэ" киногоор уулзсан. Мөн түүний дараа өнгөрсөн жил "Гайхамшигт мангасууд ба Гринделвалдын жигшүүрт хэрэг" ангиар нь Жонни Дэппийг харсан билээ. Харин гурав дахь анги нь 2021 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр урьдчилан товлогдоод байгаа юм.

 

Шинэ ангийн зураг авалт Бразилийн Рио Дэ Жанейрод болох гэнэ. Эдди Рэдмэйн дахин Ньютийн дүрд, Жюүд Лов Альбус Дамблдорын дүрд, Эзра Миллер Кредэнс/Аурелиус Дамблдорын дүрд тоглохоор болсон байна. Мөн Жэссика Виллиамс Америкийн ид шидийн Илверморни сургуулийн  зоригт  профессор болох Евлали ‘Лали’ Хиксийн дүрд тоглож байгаа юм байна. Тэрбээр шинэ ангид илүү чухал дүрээр үзэгчидтэйгээ  уулзах ажээ.

Варнер Бросын дарга Кэвин Цүжихара "Бидний хоёр дахь бүтээл эхнийх шигээ сайн байж чадаагүйд хүлцэл өчиж байна. Гэхдээ бид алдаагаа ойлгож гурав дахь ангиа эхнийхээсээ ч илүү сайн бүтээл хийх тал дээр ажиллаж байна. Ялангуяа зохиолч Ж.К.Роулинг маань маш их хичээж байгаа. Түүний зүтгэлийг талаар болгохгүй гэдгээ амлаж байна" хэмээн Лос Анжелес таймс сэтгүүлд ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж