Атланта Хаукс багийн довтлогч Ж.Коллинсыг 25 тоглолтоор торгов

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Атланта Хаукс багийн довтлогч Ж.Коллинсыг 25 тоглолтоор торгов

Атланта Хаукс багийн довтлогч Ж.Коллинсыг 25 тоглолтоор торгов

NBA-н Атланта Хаукс багийн хүчний довтлогч Ж.Коллинс өсөлтийг дэмждэг бэлдмэл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар  NBA-аас 25 тоглолтонд оролцуулахгүй байх шийтгэл оногдууллаа. Энэ үйл явдлын өмнө Финикс Санс багийн төвийн тоглогч А.Эйтон мөн допингийн шалгалтанд бүдрээд байсан юм.

Залуу тоглогч Ж.Коллинсын шийтгэл өнөөдөр Сан-Антонио Спөрс багийн эсрэг хийх тоглолтоос эхлэж байгаа. Ж.Коллинс энэ улиралд багийнхаа төлөө 5 тоглолтонд оролцохдоо хамгийн олон минут буюу 32.2 минутыг талбайд өнгөрүүлж 17 оноо дундажлаж байсан юм. Мөн тэрээр 8.8 самбартайгаар багаа тэргүүлж байсан тоглогч юм.

Тэрээр NBA-ээс гаргаж буй уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “үргэлж хянамгай байдаг би энэ удаа юу болсныг мэдэхгүй байна” гэж ярьжээ. Энэхүү шийтгэлийн улмаас Ж.Коллинс улирлын 1/3-г талбайн гадна өнгөрүүлэх болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж