NBA-н Атланта Хаукс багийн хүчний довтлогч Ж.Коллинс өсөлтийг дэмждэг бэлдмэл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар NBA-аас 25 тоглолтонд оролцуулахгүй байх шийтгэл оногдууллаа. Энэ үйл явдлын өмнө Финикс Санс багийн төвийн тоглогч А.Эйтон мөн допингийн шалгалтанд бүдрээд байсан юм.
Залуу тоглогч Ж.Коллинсын шийтгэл өнөөдөр Сан-Антонио Спөрс багийн эсрэг хийх тоглолтоос эхлэж байгаа. Ж.Коллинс энэ улиралд багийнхаа төлөө 5 тоглолтонд оролцохдоо хамгийн олон минут буюу 32.2 минутыг талбайд өнгөрүүлж 17 оноо дундажлаж байсан юм. Мөн тэрээр 8.8 самбартайгаар багаа тэргүүлж байсан тоглогч юм.
Тэрээр NBA-ээс гаргаж буй уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “үргэлж хянамгай байдаг би энэ удаа юу болсныг мэдэхгүй байна” гэж ярьжээ. Энэхүү шийтгэлийн улмаас Ж.Коллинс улирлын 1/3-г талбайн гадна өнгөрүүлэх болж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ