Э.Тэмүүлэн: Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.06-нд нийтлэгдсэн

Э.Тэмүүлэн: Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна

Э.Тэмүүлэн: Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна

Нийслэлийн Хот байгуулалт, хѳгжлийн газраас 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тохижилтын ажлын талаар  өнөөдөр /2019.11.06/ мэдээлэл өглөө.


Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектур Э.Тэмүүлэн “Нийслэлийн хэмжээнд  хийгдэх боломжтой нийтийн эдэлбэр талбайд зориулсан гудамж, цэцэрлэгт хүрээлэнд тохирсон даалгаврыг манайхаас гаргаж өгдөг. Зураг төслийн хэрэгжилтийн үе шат нь төсөв мөнгөтэйгөө шууд хамаардаг учраас Нийслэлийн хөрөнгө оруулалт,  захирагчийн ажлын алба зэргээс хамаардаг гэдгийг тодотгоё.

Нийслэлд ихэвчлэн  цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай,  амралтын талбай, унадаг  дугуйн зогсоол ,авто зогсоол  гэхчлэн есөн төрлийн тохижилт хийгддэг.2018 онд батлагдсан Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөний судалгаанд дурдагдсанаар нийтийн эдэлбэр талбайд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь 2.3 метр квадрат байна гэж заасан байдаг. Дээрх тоо нь   гадны улсуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт юм. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас гаргасан судалгаагаар 2030-2040 он хүртэл  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ  96 метр квадрат байхаар тооцоо гарсан.

2018 онд 25 км явган зам гудамжийг тохижуулах даалгавар гарсан бол энэ жил  20 км замыг тохижуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зураг төсөл нь батлагдаад хэрэгжилтийн үе шатанд байгаа хэд, хэдэн тохижилтууд бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хотын дарга  хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өрнөж байна. Энэхүү спорт цогцолбор баригдсанаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны төдийгүй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, амарч салхилах газар нэгээр нэмэгдэх боломж бүрдэх юм. Мөн Ялалт кино театрын хойно дипломат 95 орон сууцны орчим бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэж байгаа” гэлээ. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж