МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна | News.MN

МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ хийж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр /2019.11.06/ мэдээлэл хийлээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардлаа.

Энэ оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа татвар төлдөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 2020 ОНД НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН АМЛАЛТААСАА БУЦАЖ БАЙНА

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР: 

Монголын эдийн засаг, нийгмийн байдал хүнд байсан учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн эхний нэмэгдлийг бид хүлээн зөвшөөрсөн. Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж амлалт өгсөн. Харамсалтай нь, энэ амлалтаа мартаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэх саналыг Монгол Улсын 2020 оны  төсвөөр хэлэлцүүлэх асуудалд оруулж ирсэн нь бидний дургүйцлыг хүргэж байна” гэлээ.

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.БАЯРАА: 

-Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх эрхтэй. Гэтэл бид маш хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшил, нийгмийн байдлыг харж үзээд Засгийн газар ОУВС-тай хамтран татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх асуудалд хүлээцтэй хандсан. Бодит байдал дээр хүнд зориулах ёстой хөрөнгө тендер, сангуудаар гадагшаа урсаж байна. Эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө Капитал банкны дампуурлаар дарагдаад алга боллоо. Энэ жил Монгол Улсын 2020 оны  төсвийн төслөөр татвар, шимтгэлүүдээ нэмж байна. Татвар нэмэгдэхийн хэрээр амьдрахад хүндээр тусч байгаа юм. Иймд МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж байна.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана гэдгийг тодотгов. Тиймээс иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудыг улсын төсөвт тусгуулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарим арга хэмжээг авч ажиллах саналаа УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд дараах шаардлагуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. 1.Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  2. 2.НХХ-ийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал-“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байранд хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  3. 3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  4. 4.Цалин,  тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулах, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах

Монгол улс 2017 оны тавдугаар сард Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд зарим төрлийн татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 5 хувь хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн 2018 онд НДШ-ийг хоёр хувиар нэмсэн бол 2019 онд ажилтан, ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдүүлсэн. Ирэх 2020 онд тус бүр хоёр хувиар нэмэхээр тусгасан нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийн хэмжээг нийт 15 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
БурууБуруу
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-06 122.201.21.123

Н ДШ г нэмэхийг эсэргүүцэж бна Ундармаа Эрдэнэ нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцоочээ Эрдэнэ АН ийн гишүүдээсээ хандив авч Сонгуульд оролцуулахаа болиочээ наад 100 сая төгрөгөө НДШимтгэлд хандивлавал буян болно шүү

Avatar

Зочин 2019-11-06 202.55.188.34

Урьд өмнө засгийн газар аваад үгүй хийчихсэн олон их наяд төгрөгийн авлага байгаа гэж Ганбаатар гаргаж ирээд тухайн үед засгийн газар хүлээн зөвшөөрч үе шаттайгаар төлнө гэж байсан одоо юу болсон бэ энэ талаар ямар нэгэн зүйл огт яригдахгүй байна үүнийг яриач

Avatar

Эээээ 2019-11-06 211.36.141.59

Өөрсдөө сонгосон хохино

Avatar

Irgen 2019-11-06 202.126.89.119

Odoo arai heterch bna

Avatar

д.баасан хүү 2019-11-06 117.111.15.245

ман намын мѳрийн хѳтѳлбѳртэй шинээр татвар бий болгохгүй .татвар нэмэхгүй гээд бичсэн бсн санагдах юм.гэвч түүнийхээ эсрэг ажил хийгээд байх юмаа ийм л амархан мартаддаг юм байхдаа.сонгуулиар энэ худалч хулих байдлыг нь санаанаас нь гарахгүй болтол нь сануулж ѳгѳх хэрэгтэй наашаа цаашаа харж худал ярьдаг хүмүүст

Avatar

Иргэн 2019-11-06 103.212.117.191

Дампуурах гэж байгаа банкинд мөнгө хийсэн сайд С.Эрдэнэ банкны авгай Б.Ундармаа нараар төлүүлээч эрүү үүсгээд Улсыг хохиролгүй болголдоо! Дампуу луйварчид аа! Ард түмнээ л мөлжөөд сурчихсан ХНХ- сайд С.Чинзоригийг шалга хуйвалдсан байна гэж үзэж байна.

Avatar

Зочин 2019-11-06 103.229.123.97

Hudulmurin hulsni dood hemjee bas nemmeerguu bn

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.99

ндш нэмэж байхааар балайр заваан луйрчидийн хөрөнгийг хураааж эх орны өмч болговол таарна

Avatar

Иргэн 2019-11-06 202.126.89.39

Арай хэтэрч байна.цалин нэмсэн нэртэй авахаа нэмдэг.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.78

Хувьсгалаас өмнах үеий дарлал мөлжлөгө эргээд сэргээж байх шиг бна .НДСан алдагдалтай нь ард түмний буруу юм бна л да ! Та нар өөрсдийнхөө идэж уусан хулгайлсан хөрөнгөөрөө ,тэр алдагдлаа нөхөх хэрэгтэй!

Avatar

боль доо 2019-11-06 64.119.24.77

улсын мөнгө дундаас нь иддэг хүмүүс болиход хичнээн их мөнгө хуримтлагдах вэ. өөрсдөө өрөнд орчоод ээж ааваасаа мөнгө нэхдэг хүмүүс шиг байх юм

Avatar

Bbb 2019-11-06 66.181.161.98

Kapitalas munguu abaachee shynalrai yndarmaa abgain uriig tulhuur gej nemj bga yim yy

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.106

Сонгууль дөхөөд буухаасаа өмнө өөрсдийнхөө шуналын ёроолгүй саваа дүүргэхээр шийдсийн байлгүй үхсэн хүүрнийх н улс эх орноо бодох энэ цөөврүүдэд тиймэрхүү сэтгэл ядаж 10% хан бсан бол энэ улс орон арай өөр байх байсан ард иргэдээ элгээр н мөлхүүлчээд өөрсдөө тэнгэрээр нисдэг амьтадшдээ

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.107

Одоо төлж байгаа нь өндөр байхад. Арайл юмаа ард иргэдээ яасан боддоггүй төр вэ, төрийн түшээд вээ. Яасан ч дэмжихгүй эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2019-11-06 66.181.176.65

huuli ni garch jil bur nemseer l bga., huuliig batalj bhad ni eserguitsehgui yahaaraa songuuliin jild genet ami orson yum duugarch eheldeg um be? bid yag unendee 45%-iig tsa;ingasa muljuulj ed narin tansaglalig tuldug

Avatar

Зочин 2019-11-06 66.181.177.131

энэ нийгмийн даатгал нэмэх нь буруу ард түмний нуруу хотоиж гүйцлээ ард түмэн саналаар аа төлмөөр байна нийгмийн даатгал төлсөн хүмүүст эдлэх эрх алга цаасан дээр олон сайхан зүйл байдаг боловч жишээ нь хөнгөлттэй эм гэхэд дуусчихсан сарын эхэнд өндөр настангуудыг очирлуулаад очиргүй болгоод очиход дууссан гээд ахмадын амралт гэхэд ердөө тэдиид ир гэж хугацаа заадаг очихоор олдохгүй тэгсэн мөртлөө 2хоногоор шагнаж байна гээд жил бүр амардаг хүмүүс гм ийм журмаар хаалганы хүмүүс амарч байдаг

Avatar

ЗОЧИН 2019-11-06 202.9.43.115

МҮЭ ИЙН ХОЛБОО НЬ САЙН ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙШҮҮ…УЛС ДАЯАР УИХ ЫГ ТАРААХ ТЭМЦЛИЙГ 11/15 НД ХИЙХ ХЭРЭГТЭЙ…ТӨРИЙН АЛБАДЫН АЖИЛЧИД АЖЛАА ХАЯХЛ ХЭРЭГТЭЙ..

Avatar

Irgen 2019-11-06 66.181.161.54

Zov shuu eserguitseh heregtei. Arai heterhii yumaa. Ajil hiideg negnee hiilgeed baidag shig daatgal tolj arai gej zutgej bgaa hediigee l daramtalchih yumaa

Avatar

Irgen 2019-11-06 41.90.41.160

Aldsan munguu oloh geed shimtgel nemeed baih yum. Tsalin nemsen gej ch hudlaa bugdiig ni tataad awchihdag

Avatar

Зочин 2019-11-06 103.229.123.167

жил бүр л нэмэх юм үнэн дарамттай

Avatar

Зочин 2019-11-06 66.181.161.2

2020 оны сонгууль болий шүү. Ард иргэдээ битгий л саалийн үнээ болгоод бгаарай даа гишүүд минь

Avatar

Зочин 2019-11-06 49.0.135.174

sdfdf

Avatar

f 2019-11-06 49.0.135.174

bur ungursun humuusiinhee mungiig avch ur huuhded n ugmuur bna

Avatar

irgen 2019-11-06 66.181.161.107

bi lav demjihgui bn. daatgal tuldug geed eruul mendiin uilchilgee avch chaddaggui. eruulendiin daatgaliig esvel bolimoor yumaa. ternii oron huvi daatgaliin companyd eruul mendee daatgaad buten jil sanaa zovohgui amar baimaar bn.

Avatar

man - zaill 2019-11-06 66.181.180.234

awilgach kontsess jdu xylgaichdaasaa munguu aw

Avatar

сс 2019-11-06 202.179.26.64

Нийгмийн даатгал гэдэг угтаа нийгмийн татвар болчоод байна. Татварын алба гэж төрийн мөнгөний машин байхад ахин Нийгмийн даатгал гэх адилхан төрийн мөнгөний машин байх хэрэг алга. Даатгалын байгууллагыг төрийн байлгах хэрэг алга бидний мөнгө элсэнд асгасан ус лугаа алга болж байна. Нийгмийн даатаглыг хувьцаат компани болгох хэрэгтэй бидний ирээдүйдээ зориулж хадгалсан мөнгийг гарын салаагаараа урсгадаг биш өсгөдөг байх хэрэгтэй.

Avatar

Тэмцэхгүй бол мөх 2019-11-06 122.201.23.75

Сошиалаар дуугараад юу ч олж долоохгүй Татвар нэмэхийн эсрэг жагсах хэрэгтэй Хонг Конгчууд шиг. Тансаглалаа танаж чадахгүй малнуудын мөнгийг бид хоолноосоо төлөх ёстой юу , Үйлдвэрчний эвлэл энэ тал дээр дуугарсанд баярлаж байна харин.

Avatar

Зочин 2019-11-06 202.131.228.74

Яг үнэн, ингэж алгуураар жил болгон татвар нэмж биднээр тоглож байна шүү дээ. Хаа байна сонгуулиар татвар нэмэхгүй гээд амлаад байсан шал худлаа.
Тэгээд энэ нэмсэн татвараар төрийн байгууллагын төрд олон жил ажилласан гээд жил болгон шагнал гээд цалингийн 25% нэмэгдэл мөнгө авна дээрээс нь тэр томчууд нь бүгд бизнес ангиллаар бидний зовж олсон мөнгөөр онгоцоор гадагшаа хурал нэртэй зугаална. Эд нарыг бүгдийг нь танах хэрэгтэй. Эцэст ингэж нэмсэн татвараар өөрсдийн тансаглалыг бүрдүүлж байна.

Avatar

Зочин 2019-11-06 66.181.177.131

МҮЭ зөв тэмцэх хэрэгтэй ард иргэдээс авчихаад түүгээр хувийн банкинд өгөх эсвэл гишүүдийн гарын салаагаар урсгадаг мөнгө болсон иймээс нэмэх шаардлага байхгүй үүнээс болж хувийн байгууллагууд.иргэд хүнд өдрөөс өдөрт дордож татварт дарагдаж байна шүү төр ч гэсэн ард иргэдээ бодмоор байна нийгмийн даатгалын ашиг тус алгаЖ нь эмнэлэг.эм.амралт.сувилал.хөнгөлт

Avatar

Иргэн 2019-11-06 103.212.118.104

Ийм засаг төр гэж байдаг юм уу ард түмнээ л мөлжөөд татвараа л нэмээд байна! Наад өөрсдийнхөө тансаглалаа танаачээ малнууд аа!!! Энэ олон хэрэггүй дэд сайдууд орлогч дарга нар тэр төрөл садан ах дүүгээ оруулсан хэрэггүй орон тоогоо цомогтгооч луйварчид аа!!! Номхон тэмээ ноолход амар Ард түмэн чинь туйлдаж байна! Харалган төрийн гайгаар! Энэ эх орноо тоносон хулгайч нараа яллаж улс орныхоо өрийг төлүүлээч!!!

Avatar

Харвин 2019-11-06 192.82.76.11

Тэтгэврийг 7 жилийн дундажаар тогтоож байгааг болиулаач ээ. Аль болох их авч, бага өгөх зарчим баримтлах юм. 30-40 жил ажиллачихаад насны эцэст авах хэдэн төгрөгийг нь аль болох танах гэдгээ болих хэрэгтэй МАН-ийн ЗГ. Шал худлаа Валютын сангийн нэрийг барьж өөрсдийнхөө идэх уух мөнгийг нэмэх гэж чичрээд байх юм энэ хэдэн маанаг 76

Avatar

Бага цалинтай ч татвараа төлдөг хүн байна 2019-11-06 66.181.190.237

Нийгмийн даатгал 15 % эрүүд мэнд 10 %албан татвар 10% Зээл 45 % юугаараа амьдар гээд байгаа хүмүүс вэээ. Ингэж татвар төллөө гээд сайн сайхан амьдарсан юм алгааа. Татвараа нэмж байгаа бол зээлийн хүүгээ буулгалдаа.

Avatar

Зочин, 2019-11-06 122.201.21.96

Тэгээд нэмдэг л биз дээ

Avatar

Зочин 2019-11-06 198.16.66.157

Монголд энэ байгууллагын хувь нэмэр гэж байдаг юм уу? Шал худлаа гарууд.

Avatar

Зочин 2019-11-06 103.194.176.121

Худлаа, худлаа. Наадуул чинь худлаа дүр эсгэж жүжиглэж байгаан.

Avatar

Зочин 2019-11-06 103.194.176.121

Өмнө нь мэдээгүй байсан юм уу. Өнгөрсөн хойно худлаа дүр эсгэж дуугарч байгаа юм уу. Аль эрт төсвийн төсөл орохоос өмнө энэ асуудлаа тавьж хуулинд өөрчлөлт оруулах талаар хөөцөлдөх ёстой байсан ш дээ. Угаасаа энэ Амгаланбаатар найдваргүй нөхөр, Ми-ийн дэмжлэгтэй улиран сонгогдсон, Манангийн бууны нохой, шал худлаа жүжиглэж байгаан.

Avatar

иргэн 2019-11-06 66.181.176.207

татвар нэмэгдвэл цалин буух байхдаа. Өөр аргагүй шүүдээ. Авсан татвараа дээгүүрээ лент хайчлах ой тэмдэглэх нээлт хийх мэт буруу юманд зараад байхаар яах болж байна аа?

Avatar

Иргэн 2019-11-06 103.9.90.50

Үе шаттайгаар нэмэхээр шийдвэр нь гарчихсан шүү дээ өнгөрсөн нь хойно хашгираад яахав дээ дорвитойхон арга хэмжээ аваач

Avatar

Л.Л 2019-11-06 66.181.166.134

Сайн сурвалжлага, мэдээлэл болжээ. Гэхдээ энэ мэдээллийг хийсэн охин хүн юм асууж байхад таслажг урдуур орж ирээд яриа авах гэж зүтгэсэн нь жаахан муухай, ёсзүйгүй мэт. Сэтгүүлч хүн хамгийн эхлээд ёсзүйтэй байх учиртай. Хэдий ч яарч байгаа ч бас тэгэж болохгүй ээ….Өөрийг нь тэгээд яриа авч байхад хүн урдуур орж дайрвал яах бол???

Avatar

зочин 2019-11-06 202.126.88.160

Заа Үйлдэрчний эвлэл юм бол хүчтэй эсэргүүцээрэй та нар. Аягүй сул, аймхай, хүчгүй шүү та нар.

Avatar

Зочин 2019-11-06 202.126.89.202

ҮЭ эцэст нь хүртэл тэмцэх л хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж